МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 29-нд Сангийн сайд, ХНХЯ-ны сайдын байгуулсан төрийн албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг яаралтай гаргаж шийдвэрлүүлэхийг шаардан Сангийн яамны үүдэнд цуглаан хийлээ.
Цуглааны үеэр хамтарсан ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат болон салбар хариуцсан ажилтнуудтай МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөл уулзав. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Орон даяар олон мянган хүн цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа үед ажлын хэсэг нэн яаралтай шуурхай ажиллаж санал дүгнэлтээ өнөө маргаашгүй гаргах шаардлагатай байна. Бидэнд II улирал дуусахыг хүлээх боломж алга. Энэ долоо хоногтоо тодорхой шийдэлд хүрэх шаардлагыг тавьж байна.
Яамдын төсөв доторх боломжийг цалин хөлсөнд дайчлахаас гадна нэмэлт эх үүсвэрүүдийг гаргаж, зарим хойшлуулж болох төсөл хөтөлбөр, хэмнэж болох зардлуудыг хэмнэх шаардлагатай байна. Мөн ОУВС-тай тохирсон хөтөлбөртөө зохих зохицуулалтыг хийж төсвийн тодотгол хийх шаардлагатай байна. МҮЭ-ийн холбооноос ОУВС-нд энэ талаар мэдэгдэл хүргүүлж хариуг шаардаж байгаа. Ажлын хэсэг саналаа Сангийн сайд болон бусад яамдын сайд нартай холбогдох салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хамт уулзаж бодит үр дүн гаргасан шийдлүүдийг цаг хугацаа алдахгүй гаргах хэрэгтэй байна” гэв.
Харин хамтарсан ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат “Та бүхний шаардлагын дагуу байгуулагдсан ажлын хэсэг хэд хэд хуралдсан бөгөөд БСШУЯ, ЭМЯ-ны төсвийн боломжийг төв орон нутаггүй нарийвчлан судалж байгаа учир цаг хугацаа шаардаж байна. Зарим газарт эх үүсвэр харьцангуй боломжтой ч, зарим газар ялангуяа хөдөө орон нутагт боломж хязгаарлагдмал байна.
Өнөөдөр үдээс хойш ажлын хэсэг хуралдаж дахин тооцооллыг хийж сайд нарт танилцуулахад бэлдэнэ. ОУВС-тай бид олон удаа уулзаж улс орон санхүүгийн хувьд дампуурлаа зарлах хүнд үед хөтөлбөрт хамрагдсан. Одоо тодорхой нөөц боломжийг судалж дахин тэдэнтэй зөвшилцөж шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн юм. Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс судалсан санал дүгнэлтээ яаралтай салбарын сайд нарт танилцуулж Засгийн газрын хуралд оруулахаас өмнө МҮЭ-ийн холбоонд танилцуулж зөвшилцөхөөр боллоо.
МҮЭ-ийн холбооны зүгээс Ажлын хэсгийн санал дүгнэлт гарч тодорхой үр дүнд хүртэл Сангийн яам, ХНХЯ-ны өмнө жагсаал цуглааныг хийж ажиллахаа энэ үеэр албан ёсоор мэдэгдлээ. Мөн МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэгт орсон БСШУЯ, ЭМЯамдаас шалтгаалсан тооцоо судалгааг яаравчлах, санал дүгнэлт өгөх зорилгоор тухайн салбарын ҮЭ-ийн холбоодыг давхар шаардаж, тэмцлийн арга хэмжээ зохион байгуулахыг чиглэл болголоо.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
