Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлийн танилцуулснаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөх даргын тогтоолоор “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээж эхэлсэн нь хоёр жилийн хугацаанд үргэлжилж дууссан байна.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд мөн оролцсон бөгөөд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.
Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг хэвлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийж, Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэрт хүрсэн байна.
Мөн ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан нэг тийш шийдэгдэж байгаа талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад зургадугаар сарын 15-ны дотор үнэгүй тарааж өгөх юм байна.
Түүнчлэн уулзалтын үеэр монгол бичигт шилжих асуудал, үүнтэй холбоотойгоор монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор заасан Монгол хэлний тухай хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигын дагуу ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-д ажиллаж байгаа гишүүд:
|
Зөвлөлийн дарга: |
||
|
С.Дулам |
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор, СоёлУрлагийн Их Сургуулийн тэргүүлэх профессор; |
|
|
Монгол хэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд: |
||
|
М.Базаррагчаа |
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор; |
|
|
Ц.Өнөрбаян |
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч; |
|
|
Ч.Баттулга |
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш; |
|
|
В.Суранхүү |
||
|
Хэвлэл мэдээлэл, утга зохиол, шинжлэх ухааны салбар төлөөлсөн гишүүд: |
||
|
Ж.Батбаатар |
Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч; |
|
|
Б.Наминчимэд |
Зохиолч, сэтгүүлч; |
|
|
Д.Сахиа |
Бүгд Найрамдах Словак Улсын Шинжлэх Ухааны АкадемийнКомпьютерийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч; |
|
|
Д.Моондой |
Мэдээллийн технологийн инженер. |
|

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
