“ПроСтар” фильм нь сүүлийн 2-3 жил хүүхдийн уран бүтээлээр дагнан ажиллаж байгаа бөгөөд “Сайн аав” МУСК, “Залуу мөрдөгчид” хүүхдийн УСК, Монголын бүрэн хэмжээний “ШИДЭТ ХУУДАС” 2D анимейшн хүүхэлдэйн киноноос гадна, хүүхэд залуучуудын мартагдах шахсан ардын үлгэрүүдийг орчин үеийн хэлбэрээр сэргээн “Чоно ба долоон ишиг” жүжгийг тайзнаа амилуулаад байна.

“ПроСтар” фильмийн дор “ПроСтар” драмын дугуйлан явагддаг бөгөөд тус дугуйлангийн жүжигчин, дуучин авьяаслаг хүүхдүүд маань 2018.06.01-ний өдөр бяцхан үрс, дүү нартаа зориулан Сүхбаатарын талбайн тайзан дээр “Залуу мөрдөгчид” МУСК-ны ОСТ болох “Аз жаргалын зүгт” дуугаа дуулж ая дууны бэлэг барихаас гадна, “Чоно ба долоон ишиг” жүжгээ тоглож үзүүллээ.



Уг филмийн хамт олон “Чоно ба долоон ишиг” жүжгээ уран сайхны кино болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд удахгүй зураг авалтандаа гарах юм байна.


Тус драмын дугуйланд явснаараа танай хүүхэд эдгээр хүүхэд шиг кино, реклам, телевизорын нэвтрүүлэгт оролцохоос гадна хүнтэй зөв харьцаж, өөртөө итгэлтэй, нүүрэмгий, үгээ цэгцтэй зөв, тод хэлж сурах бөгөөд жүжиглэх ур чадвар, тайзны яриа, тайзны хөдөлгөөн, дуу оруулах зэрэгт суралцах болно.


“ПроСтар” драмын дугуйлан нь 6-р сарын 11-нд эхлэх ангидаа элсэлт авч байгаа ба хүүхдийн тоо хязгаартай.
Холбоо барих утас: 99146901, 99141577
Хаяг: Баруун 4 зам, Барилгын коллежоос Гандан өгсөх замд, Ашид монгол төв 301 тоот

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
