Их монгол хүүхдийн холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан Эх дэлхийн хүслийг сонордохуй… уриатайгаар улс орон даяар хэрэгжих томоохон төслүүдийнхээ эхлэлийг тавьж Хүсэл өргөх Алтан санг нээж үйл ажиллагаагаа 2018.06.01-ны өдөр олон нийтэд танилцууллаа. Хүслийн Алтан Санд хүүхэд бүр хүслээ өргөх боломжтой бөгөөд зуны дунд сард Тэргэл Саранд Хүслээ Өргөх их ёслолыг Монголд анх удаа ёс төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэд бүрийн хүслийг байгаль дэлхийдээ таниулан дархалснаар тэдний ирээдүйг гэрэл гэгээтэй болгох суурийг нь тавьж байгаа хэмээн Их Монгол хүүхдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Н.Солонгоцацралт хэллээ.
Хүүхдийн хүслийг сонордож, тэдний оролцоог хөгжлийн хөтөлбөртөө багтааснаар үйл ажиллагааны үр өгөөжийг хүүхэд бүр бодитойгоор мэдрэх боломж бүрдэхийг тэрээр тодотгосон юм. Их Монгол хүүхдийн холбоо нь үндэсний язгуур үнэт зүйл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц хүүхдийн байгууллага болохоор зорьж ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн үйл ажиллагаа нь утга учиртай, ач холбогдол өндөр байсныг эцэг эхчүүд ба хүслээ өргөсөн багачууд баяртайгаар хэлж байлаа. Мөн сонирхуулахад тус өдөрлөгт ирсэн хүүхдүүдэд Их Монгол хүүхдийн холбооноос хүүхдүүдийг багаас нь эерэг хандлагатай болгож төлөвшүүлэхийн тулд материаллаг бэлэгнээс илүү оюунлаг бэлэгийг эрхэмлэж малын буян хишиг болсон шагайг гарын бэлэг болгон дурсгав. Учир нь Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, малын буян хишиг нь шагайндаа хурдаг. Тэр утгаараа буян хишиг үргэлж та бүхэнд хадгалагдаж, дутах зүйлгүй сайн сайхан амьдраасай гэдэг утгыг бэлэгдсэн учраас энэхүү бэлгийг сонгосон хэмээв.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
