Өнөөдөр БСШУС–ын дэд сайд Г.Ганбаяр Олон улсын Роботын хүүхэд залуусын тэмцээнд амжилт үзүүлсэн “Оюуны тулга” дунд сургуулийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 04 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Румын улсын Орадео хотод болсон Олон улсын Роботын найм дахь удаагийн тэмцээн болсон бөгөөд “Тояа” академийн харьяа “Оюуны тулга” сургуулийн эдгээр авьяаслаг хүүхдүүд дэлхийн 20 гаруй орны 61 багийн хүүхдүүдтэй өрсөлдөж хоёр баг 3-р байр, нэг баг 5-р байранд орж багийн амжилтаараа 1-р байранд шалгарсан амжилттай иржээ.
Хүүхдийн инженер сэтгэлгээг хөгжүүлж, системийн боловсролыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Оюуны тулга” дунд сургууль 2014 оноос “Бяцхан инженер” хөтөлбөрт сургалт явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 70 орчим хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Энэ удаагийн тэмцээнээс өмнө 2015 онд Бээжинд болсон Олон улсын Роботын тэмцээнд мөн хоёр баг оролцсоноос нэг баг нь 5-р байранд орж амжилт үзүүлжээ.

Тус сургуулийн Газар зүйн баг, “Бяцхан инженер” хөтөлбөрийн сургагч багш Э.Марал-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол хүүхдүүд илүү их инженер сэтгэлгээтэй болж байна. 10 настай хүүхдүүд өөрсдөө программ бичиж, робот угсарч байна. Системийн боловсролыг Монголд анхлан хөгжүүлсэн сургуулиудын нэг нь манайх. Түүнээс гарсан амжилтаа салбар яамны удирдлагууддаа танилцуулах зорилгоор мөн бяцхан инженер хүүхдүүдээ урам зориг өгөх үүднээс өнөөдрийн уулзалтыг хийхийг хүссэн юм. Хүлээн авч уулзаж хүүхдүүдэд маань урам зориг өгсөн дэд сайд Г.Ганбаярт баярлалаа” гэсэн юм.

Румын улсын Орадео хотод болсон Олон улсын Роботын тэмцээнээс 3-р баяр эзэлсэн “Golden robot” багийн ахлагч, “Оюуны тулга” дунд сургуулийн 5-р ангийн сурагч О.Түвшинбат, “Энэ тэмцээнд оролцохын тулд хоёр сар гаруй бэлдэж 3-р байранд орсондоо баяртай байна. Дараагийн тэмцээнд оролцохдоо машинаа засаад программаа сайн бичих нь чухал юм байна гэсэн сургамжтай ирсэн. Миний хувьд 1-р ангид орсноосоо хойш “Бяцхан инженер” хөтөлбөрт хамрагдсан” гэсэн бол тус багийн гишүүн, 6-р ангийн сурагч н.Баатарбилэг, “Би 5-р ангиасаа эхэлж “Бяцхан инженер”-т суралцсан. Зургадугаар ангиасаа энэ тэмцээнд оролцож амжилт үзүүлсэндээ баяртай байна. Бид лего роботын төрлөөр өрсөлдсөн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь 1-р байранд орсон Румын Улсын Кевин гэж хүү байсан” гэлээ. Өнөөдрийн Олон улсын тэмцээний ялагчид, маргаашийн монгол инженерүүдэд БСШУС–ын сайд Г.Ганбаяр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд оюуны спортоор гаргасанд бахархаж буйгаа илэрхийлээд англи хэлээ сайн сурч, ирээдүйн чадалтай инженерүүд болохыг хүсч ШУТСангаас Хүүхдийн баярт зориулсан гаргасан 4D “Амьтан судлал” номын дээжээс гардууллаа.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
