Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.
Хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор нээхдээ, “Алс холоос ирсэн найз нарыг хүлээн авах ямар гайхалтай юм бэ” хэмээн Күнзийн хэлсэн үгнээс иш татлаа. Мөн Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын гишүүн орноор элссэнээс хойш болж буй анхны хуралдаан гэдгийг цохон тэмдэглэж, жил ирэх бүр ШХАБ-ын цар хүрээ улам нэмэгдэж байгааг хэлээд дөрвөн ажиглагч улс, зургаан яриа хэлэлцээний түнш орнуудтай хамтран ажиллаж байгаа талаар хэлэв.
ШХАБ-ын дүрмийн дагуу Өргөтгөсөн хуралдааныг, ШХАБ-ыг ээлжийн дагуу даргалж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж, дараа нь гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлсэн юм.
Өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн статустай оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БаттулгаШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд:
“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Эрхэм хүндэт Ши Жиньпин,
Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн Тэргүүн нар аа,
Зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Танд болон Танай Засгийн газарт баяр хүргэе.
Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлийг хамрах болсноор хамтын ажиллагааны механизм, эрх зүйн үндэс нь зохих түвшинд бүрдсэн, бүс нутгийн олон улсын байгууллага болон төлөвшиж байна гэж Монгол Улс үздэг.
2017 онд Энэтхэг, Пакистан улсууд бүрэн эрхт гишүүнээр элссэнээр ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ, оролцоог улам тэлж, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа нэр хүнд, нөлөө нь өсөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн болон бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд манай улс баяртай байна.
Цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, үйл ажиллагаа нь төгөлдөршиж, оролцогч орнуудын хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
Хатагтай ноёд оо,
Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна. ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм. Бид Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Тийм ч учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч 2004 онд ажиглагчийн статустай болсон үеэсээ тус байгууллагын уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч, түнш орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх чиглэлд Монгол Улс онцгой ач холбогдол өгч, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын төлөө гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна.
Хатагтай ноёд оо,
ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг шийдвэрлэх суурь нөхцөл юм. Монгол Улс тус байгууллагын орнуудтай хамтран эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна. Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна.
Энэхүү зорилтыг удирдлага болгон Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна.
Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх, үүний тулд гурван талын хамтарсан механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, автозам, байгалийн хий, газрын тосны хоолой тавих, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад ШХАБ-ын гишүүн орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ онцгой анхаарал тавьж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. Түүнчлэн Та бүхнээс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийг хүлээж, найдаж байна.
ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ. Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагаанд монголын тал онцгой ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын гишүүн улсуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч нийт улсуудтай ард түмнүүдийн харилцан итгэлцэл, найрамдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин илэрхийлье.
Дараагийн даргалах эрхийг авсан Киргизийн Ерөнхийлөгчид баяр хүргэж амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн хэллээ.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
