Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Төгсөлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийт төгсөгч, бие бүрэлдэхүүн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, тус сургуулийн захирал, Хурандаа П.Жаргалан илтгэл өгсөн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн, сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын “Цэргийн цол олгох тухай” тушаалуудыг уншиж сонсгосон юм.
Тушаалыг уншиж сонсгосны дараа нийт төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгох ёслолын ажиллагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.
Төгсөгчид цолоо зүүсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга нийт төгсөгчдөд хандан:

“Амрыг эрье, эрхэм төгсөгчид өө, генерал, офицер, ахлагч нараа.
Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаач, багш нараа.
Цэргийн урлагийн олон мянган жилийн түүх, дайчин уламжлалтай Монголын зэвсэгт хүчинд өнөөдөр шинэ хүч нэмэгдэж байгаад би нэн баяртай байна. Төгсөгчдөд халуун баяр хүргэе!
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөгч, монголын Зэвсэгт хүчний офицер болж байгаа тань нэр төрийн хэрэг мөн.
1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, 1921 онд гадаадын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Ардын засгийг тогтоосон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1950-1960 оны Энх цагийн бүтээн байгуулалтад алдар гавьяагаа дуурсгасан Монголын цэрэг эрсийн бид бүхэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын буухиаг энэ цаг мөчид Та нар залгамжлан авч байна.
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин нь шинэ утга агуулгаар хөгжиж, эрх зүйн орчны шинэчлэлийг үе шаттайгаар явуулж ирлээ. 2015 онд УИХ-аар Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэн батлагдлаа. Энэ нь Батлан хамгаалах тогтолцоог шинэчилж, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг төгөлдөржүүлэхэд түлхэц өгсөн бөгөөд та бүгдийн албаа хаах, ажиллаж хөдөлмөрлөх орчин, агаар ус нь хууль, өргөсөн тангараг хоёр чинь байх ёстойг үргэлж санаж яваарай.
Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын далбаан дор энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон, ур чадвар, манлайллаараа олон улсад үнэлэгддэг болсон цаг үед та бүхэн Монголын Зэвсэгт хүчинд зүтгэхээр нэгдэж байна.
Монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох үйлсийг өргөнөөр эхлүүлж буй цаг үест та нар цэргийн нэгж, салбарыг удирдахаар нэгдэж байна. Сайхан байна, та бүхнээр бахархаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд сургуулиа амжилтай төгсөж, офицер, ахлагчийн эгнээнд орж байгаа бүх төгсөгчдөд Монгол цэргийн сүлд хиймор, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, даян дэлхийн энхийн үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сурсан эрдэм, сэтгэл оюунаа бүрэн зориулна гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлье.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг ерөөе, ажил амьдрал чинь дэлгэрч явах болтугай.
Мөнх тэнгэр биднийг ивээг” гэв.










Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
