Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон /Jung Kyu Sung/ тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд Монголын сэтгүүлзүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулна. Түүнчлэн хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүл зүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм.
Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлсэн. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчдөө харилцан солилцоод байна. БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, улс төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг төдийгүй Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүд зүйтэй гэдгээрээ нилээд ялгардаг юм. Тиймээс манай улсын сэтгүүлчдийн байгууллагатай нягт харилцаа холбоотой байх нь сэтгүүлзүйн салбарын ирээдүйн хөгжилд сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна.
Сүүлийн жилүүдэд МСНЭ-ийн нэр хүнд олон улсад өсөж буй нь гадаад хрилцаа, хамтын ажиллагаандаа нэлээд анхаарч ажилласны үр дүн юм. Тухайлбал, 2016 оны Олон улсын сэтгүүлчдийн холбооны Их хурлаас Ази Номхон далайн орнуудын жендерийн асуудал хариуцсан захирлаар МСНЭ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг сонгогдож ажилласнаас харж болно.
МНСУ-ын Сутгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй зочдын албан ёсны айлчлал хийж буй нь МСНЭ-ийн гадаад харилцаа, хамтын бжиллагааны хүрээнд хийгдэх ажлуудад нэлээд дэм болох бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Мөн МСНЭ-ээс ирэх есдүгээр сард Өмнөговь аймагт Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан IX форумыг зохион байгуулах гэж байгаа нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны бас нэгэн чухал үйл ажиллагаа хэмээн МСНЭ-ийн ажлын албанаас мэдээллээ.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
