Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор “Оюун хурд”, “Англи хэлтэй-Өмнөговь”, “Хүүхэд хөгжлийн түлхүүр” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна багш сурагчдын амжилтыг урамшуулан ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн.
Тодруулбал: 2017 оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,500,000 төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг 1,000,000 сая төгрөгөөр шагнасан ба 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
2017-2018 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийг 983 хүүхэд амжилттай суралцан төгсч элсэлтийн ерөнхий шалгалтыг 969 хүүхэд өгч, 4 хүүхэд буюу Биологи, Нийгмийн тухай мэдлэгээр Д.Маралнаран, Д.Мягмаржав, У.Цолмонбаяр, Б.Одгээрл нар 800 оноо авч өөрсдийн сурсан мэдсэн, мэдлэг оюунаараа бусдыгаа хошуучиллаа.
Дээрх урамшууллыг олгосоноор элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататган ахиулахад дэмжлэг болно.
Сурагч, дүү нартаа амжилт хүсье





Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
