Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайз улсад хөнөөсөн хэргийг Малайз улсын Засгийн газраас анхаарч, шүүх байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх өндөр хүлээлт үүссэн талаар ярьж, энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүсэв.
Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл энэ хэрэгт Засгийн газар нь анхаарал тавьж байгаа талаар хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийнх нь улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамадад хаягласан захидлын талаар мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд Засгийн газар нь ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ярив.
Мөн захидал очсоны дараа Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамад Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзсан, Монгол эсвэл Малайз байхаас үл хамаарч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа хэлсэн юм. Мөн хатагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлын хариуг өгөх асуудлаар нутагтаа очоод Ерөнхий сайдтайгаа ярилцана гэлээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
