Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ 2018”(International Youth Photo Festival)-д энэ оноос эхлэн Монгол улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо. Тус фестивал нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэж хэлж болох гэрэл зургийн фестивал юм. Монгол талаас Фестивалд оролцох ажлыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан зохион байгуулж байна.
Сургууль, сурагчдын шалгаруулалтыг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн явуулж, сонгон шалгаруулалтанд Үй Цай бүрэн дунд сургууль, Шинэ Монгол Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Монгол Тэмүүлэл лабoратори сургууль, Багануур дүүргийн Лаборатори, түшиц “Боловсрол” цогцолбор сургууль, 52-р сургууль, 11-р сургууль, Сүхбаатар дүүрэг Эрдэмтөгс сургууль, Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл 5-р сургууль гэх мэт хот орон нутгийн нийт 20 орчим сургуулийн 40-өөд сурагчид бүтээлээ ирүүлсэнээс эцсийн шалгаруулалтад Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдын бүтээл шалгарч Фестивалд оролцох эрхтэй болсон байна.
Фестивалд оролцохоор шалгарсан тус сургуулийн 3 сурагчийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардлыг зохион байгуулагч тал 100% хариуцаж байгаа ажээ. Бүтээлээ илгээж идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа баярлалаа. Энэхүү Фестивалд Монгол улс энэ жилээс эхлэн жил бүр оролцохоор болсон билээ. Тиймээс ирэх жил ч мөн боломж байгаа шүү.
Амжилт хүсье!

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
