Хичээлийн шинэ жилийн эхлэх байгаа энэ үед чамгүй олон асуудал тулгарч байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны зүгээс тулгарч буй асуудлуудыг шийдэх бодлого, шийдвэр гаргасаар байгаа билээ. Олны анхаарлын төвд байгаа нэг томоохон асуудал бол “Хурд групп”-ийн барьсан нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль болоод байгаа юм. Уг сургуулийг барьж байгуулсан аж ахуйн нэгжтэй хүлээлгэн өгөх үнэ өртгөөс үүдэлтэй маргаан үргэлжилсэн хэвээр. Өөрөөр хэлбэл, тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа юм.
Өнөөдөр “Нарны хороолол”-д сүндэрлэсэн шинэ сургуулийн асуудлаар тус хорооллын оршин суугчдын төлөөлөл Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдтай уулзаж, хоёр мянган иргэний гарын үсэгтэй, есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлж, хүүхэд багачуудын сурах эрхийг хангах ёстой хэмээн тулган шаардах бичиг гардууллаа.
Эцэг, эхийн төлөөлөл буюу оршин суугчдын зүгээс “Манай хороололд баригдсан сургууль нь чанар стандартын хувьд улсдаа тэргүүлэх хэмжээний, хүүхдийн сурах орчныг бүрдүүлсэн. Гэтэл өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэр гарахгүй явна. Барилга байгууламжийн хувьд улсын хэмжээний сургуулиудаас өндөр дээд зэрэглэлтэй байгаа. Магадгүй улс хүлээн авчихвал тодорхой стандарттай, боловсролын өндөр чанарт хүрсэн сургалттай сургууль болгох ч боломжтой юм билээ. Бидний зүгээс үр хүүхдийнхээ боловсролд анхаарсандаа тус сургуулийн асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэсэн тулган шаардах бичгийг танд хүргүүлж байна. Цаашид ямар нэгэн саадгүйгээр хичээллэх боломж бүрдүүлэх нь чухал” гэж хэлэв.
Салбарын сайд Ц.Цогзолмаа “БСШУС-ын яам энэ асуудлыг шийдэхийн төлөө шаргуу ажиллаж байгаа. Асуудлыг яаралтай шийдэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. “Хурд групп”-ийнхэнтэй ч ярилцаж, анхны үнэ ханшийг нь бууруулахаар тохиролцсон. Одоогийн байдлаар 17,8 тэрбум төгрөг болгосон ч үүнээс илүү бууруулах шаардлага үүссээд байна. Өнөөдөр аж ахуйн нэгжийнхэнтэй дахин уулзаж, ямар боломж байгаа талаар ярилцана. Мөн та бүхний тулган шаардах бичиг, хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нааштайгаар шийдүүлэхийн төлөө ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар шинэхэн цогцолбор сургууль нь 1300 орчим хүүхэд бүртгээд байгаа аж. Харин цэцэрлэгийн хувьд бүртгэл эхлээгүй бөгөөд хүлээн авсны дараа хамрах тойргийн бяцхан хүүхдүүдийг саадгүйгээр элсүүлэн авах боломжтой юм байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
