Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хоёр өдрийн ажилтан, албан хаагчдаа чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 65 мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтын үеэр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр “Манай хэлтсээс жил бүр нийт мэргэжилтнүүдээ чадавхижуулах сургалтанд хамруулдаг. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд мэргэшсэн чадварлаг баг хамт олон хамгаас чухал, бид 2018 оны сургалтаар шинээр нэг зүйл туршиж байгаа нь Загварчлах сэтгэлгээ буюу Design thinking – Стэнфордын их сургуулийн моделийг хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэхээр зорьж байгаагаараа онцлог болж байна. Иргэдээ ажилтай болгоход ажилд зуучлах үйлчилгээ хамгийн чухал байдаг. Тиймээс өнөөдрийн сургалтаар ажилд зуучлах үйлчилгээг яавал иргэддээ ойртуулсан, иргэдэд бүтээмжтэй байлгах талаар ярилцаж, суралцаж байна. Үүнээс гадна бүтээмж гэж маш чухал ойлголт байдаг. Бүтээмжит ажилтны ур чадварт суралцах болно. Хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, зөвхөн халамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлтийнхээ үйлчилгээг түлхүү иргэддээ хүртээмжтэй хүргэх нь чухал юм. Мөн удахгүй зохион байгуулагдах өдөрлөгийг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож байна, манай хамт олноос олон сайхан бүтээлч санаа, шийдэл гарч байгаад баяртай байна.
Ideation LAB сургалтын төвийн багш Г.Оюунгэрэл:
“Өнөөдрийн сургалт өмнөх сургалтуудаас бүтээлч, шинэ шийдлийг хайсан сургалт болж байгаагаараа онцлогтой. Мөн шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн сайжруулж загварчлах энэ аргачлалыг нарийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээн дээр бид нар хэрэгжүүлж байгаа нь их шинэлэг зүйл байгаа. Сургалтын үр дүнд мэргэжилтнүүд яг хөдөлмөр зуучлалын үйлчилгээ авч байгаа хэрэглэгч нараа илүү ойлгох тухайн хэрэглэгч нар дээр тулгамдаж байгаа асуудал дээр үндэслээд цоо шинэ үйлчилгээг санал болгож санаачлах зэрэг эерэг үр дүн гарч магадгүй. Энэ сургалтын бас нэг шинэлэг зүйл нь хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг илүү тэлэх зорилготой. Өнөөдөр хөдөлмөр зуучлалын үйлчилгээ өнөөдөр шинэлэг, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтэн маань өөрөө уян хатан байх хэрэгтэй. Цаашлаад энэ тал дээр мэргэжилтнүүдийнхээ сэтгэлгээг задлах, бүтээлч сэтгэлгээ санаачлагыг нэмэгдүүлэх тал дээр хандлагын сургалтыг хийж байгаа.” хэмээлээ.

2018 онд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийнхээ иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор таван төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Үүнээс гадна ирэх есдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс томоохон өдөрлөг зохион байгуулах бөгөөд өдөрлөгийн үеэр Өрхийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй өрхийн амжиргааг дээшлүүлэхийг зорин ажиллаж байна.









Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
