“Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: …Өвөг дээдсийн үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон байна…”
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин ном судар хадгалагдаж байгаа юм байна.
Гэвч, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн танилцуулснаар “…Бидний өвөг дээдсийн үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон болсон” бөгөөд номын сангийн даац долоо дахин хэтэрч, хур бороо ихтэй байсан өнөө жил номын сангийн барилга урьд жилүүдээс илүүтэйгээр олон талаасаа усанд “нэвчих” болжээ.
Жишээ нь, зөвхөн Төвд номын фонд хэсэгт 1591 онд бүтээгдсэн Жамбалцанжид гэх цор ганц модон барын нугалбар судар, дэлхийн баримтат өвөөр бүртгэгдсэн “Монгол Шунхан Данжуур”, Богд хааны зарлигийн эх хувиуд зэрэг олон мянган ховор нандин ном, судрууд, түүхэн эх сурвалжууд хадгалагддаг. Гэвч, гал, усны өндөр эрсдэлтэй, хуучирч муудсан байрыг өнөө хэр нь засаж сэлбэхгүй байгаад сэтгэл зовниж байгаа талаар номын сангийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.
Мөн Үндэсний номын сангийн барилгыг шинээр барих шийдвэр гарсан ч төсөв, мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж барилгын ажлын явц удаашрах болжээ. Улмаар Үндэсний номын сангийн удирдлагууд 2013 онд барилгын өргөтгөлийн зураг төсөл хийлгэж, энэхүү ажилд нь 4.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн хэлснээр 4.7 тэрбум төгрөг нь шинэ барилгын төсөвтэй харьцуулахад маш бага өртөгтэй тул эхний ээлжид яаралтай өргөтгөлийн ажлыг эхлүүлж, үнэт, хосгүй ном судруудаа хадгалах ёстой гэж үзэж байгаа юм. Хэдийгээр номын сангийн удирдлагууд жил бүр урсгал засвар хийж байгаа ч засвар авахгүй, усны нэвчилтийг зогсоох боломжгүй тул Засгийн газрыг Үндэсний номын сангийн өргөтгөлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан хүслээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үнэт, хосгүй ном судруудыг хадгалах, хамгаалах асуудал тулгамдаж байгаа учраас газар дээр нь ирж үзье гэж бодсон юм. Шинэ барилгын явц удаашралтай байгаа тул 4 тэрбум гаруй төгрөгөөр одоогийн номын сангаа өргөтгөх боломж эрэлхийлж байгаа юм байна. Энэ бол арга ядсан л зүйл шүү дээ. 2012 оноос хойш шинэ барилга барих төсвийн асуудал удаашралтай явж ирсэн байна. Өргөтгөлийн хувьд ялгаагүй. Тиймээс энэ асуудалд олны анхаарлыг хандуулах болоод хөрөнгө, мөнгө босгох тал дээр анхаарч ажиллах бодолтой байна” гэсэн юм.





Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
