Монголд анх удаа 3030 морин хуурч нэг дор цугларч аялгуу яруу хөг эгшгээ өргөв. Завхан нутгийн хойморт хуурын чуулга эгшиглэлээ. Өмнө нь Завхан аймгийн 999 морин хуурч нийслэлийн төв талбайд хуурдаж байсан бол дараа нь 2222 хуурч болж, өнөөдөр Завхан нутагт аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс цугласан 3030 хуурч хуурын аялгуу эгшиглүүллээ. Энэ удаа Завханы 29 сургуулийн 1000 гаруй хуурч, Орхон, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Нийслэлийн 7 дүүрэг, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС, Монгол Улсын Консерваторын хуурчид хөг ая нийлүүлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн юм.
Монголд 3030 морин хуурч анх удаа хамтдаа хуурдав
2018 оны 09-р сарын 26 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
