Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотын Соёлын төвд зочиллоо.
Баку хотын төдийгүй Азербайжан улсын нэрийн хуудас болсон энэхүү соёлын төвийг Хейдар Алиевийн төв гэж нэрлэдэг бөгөөд Азербайжаны ард түмний удирдагч Хейдар Алиевийн үзэл баримтлалыг ул суурьтай судлах, улсынхаа түүх, хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг бүх талаар хөгжүүлэн дэмжих зорилготой ажиллуулдаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар тус улс энэ төвийг барихад маш их анхаарал хандуулсан бөгөөд алдарт архитектор асан Заха Хадид загварчилж, 57.5 мянган м.кв бүхий өвөрмөц, Азербайжаны түүх, соёлын төвийг 2012 онд ашиглалтад оруулж байжээ. Өдгөө энэ төвд төвийн үйл ажиллагаатай холбоотой хурал, симпозиум, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хейдар Алиевийн нэрэмжит тус улсын Соёлын төвд зочилсныхоо дараа хүндэт зочны дэвтэрт “…Хоёр улсын хамтын ажиллагаа олон түвшинд хөгжин, цэцэглэх болтугай…” хэмээн бичиж үлдээв.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
