Монголын Залуучуудын Холбоо ахмадын баярыг тохиолдуулан МХЗЭ, МЗХ-д ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай энэ жилийн Ахмадын баярыг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү болон МЗХ-ны нийт ажилчид үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч, ажиллаж байсан үеийнх нь дурсамж, дурдатгалаас хуваалцлаа. Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 2017 оноос эхлэн МХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны санаачлагчаар ахмадууд өөрсдийнхөө гаргасан бүтээл, номоор үзэсгэлэн зохион байгуулж, хоорондоо солилцдог болжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 30 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд МУ-ын гавьяат эдийн засагч, Монголын жимс жимсгэнийг үндэсний холбооны тэргүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд асан Д.Насанжаргал, МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн ШУ-ны академич, гавьяат ажилтан Д.Дашжамц, МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, МЗХ-ны Ахмадын зөвлөлийн дарга Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Даш зэрэг хүндэт эрхмүүд хүрэлцэн иржээ.
Ахмадууд тэдний үйл хэргийг залгамжилж яваа залуучууддаа үнэтэй сургаалаа хайрлаж Монголын залуучуудын байгууллага өдгөө 97 жилийн түүхтэй энэ хугацаанд нийгмийн бүтээн байгуулалтыг залуучууд үеийн үед эхлүүлж, гүйцэтгэж байсан гэдгийг сануулан МЗХ-ны 2017-2044 он хүртэлх 25 жилийн “Залуусаа бүтээе” бодлого хөтөлбөр, уриаг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Нийт ахмадуудад “СҮҮ” ХК бүтээгдэхүүний дээжээс болон “Хүч” бөөний төвийн эрүүл мэндийн вакус бэлэглэсэн юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
