Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Хүүхдийн төв номын санд “Бахархлын танхим”-ыг 10 дугаар сарын 3-ны өдөр нээлээ. Бахархлын танхимын “Утгын оньс” хэмээх гар бичмэлийн хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал, Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу зэрэг хүүхдийн зохиолчдын гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл тавигдсан нь олны сонирхолыг татаж байна.

Уг танхим нь хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийн баримтат өвийг бүрдүүлж, хүүхэд багачууд, олон нийтэд сурталчилан таниулах, улмаар эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой бөгөөд цаашид Хүүхдийн төв номын сангийн хамт олон хүүхдийн зохиолчидтой хамтран танхимын өвийг баяжуулж ажиллана
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
