МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн хугацаа дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлагдсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалыг ирэх баасан гарагт (2017.10.26) авч дуусах бөгөөд энэ өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид тодорхой болох аж. Үүний дараа гишүүдийг УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм.
МҮОНРТ нь хуульд зааснаар радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, нийгмийн шинжтэй зар сурталчилгаанаас олсон орлого, түрээсийн орлого, хандив, тусламж, улсын төсвийн дэмжлэг зэргээс санхүүжилтээ бүрдүүлдэг. Харин удирдах байгууллага болох Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, захирлуудын зөвлөлийг томилдог тул нэр дэвшихийг сонирхогчид цөөнгүй байдаг.
УИХ-аас Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдэд доорх шалгуурыг тавьж байгаа.
-“Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэх.
1.Нэр дэвшигч нь ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэн байх.
Хэрвээ:
- төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
- улс төрийн намын удирдах албан тушаалтан;
- бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
- бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлсэн бол Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу өрсөлдөх эрхээр хангахгүй юм байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
