Мэдээлэл технологийн салбартаа анхны гэсэн тодотголтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч “Том-Амжилт” ХХК-ны Ж.Шижир захиралтай энэ удаагийн ярилцлагаа өрнүүллээ. Amjilt.com үндэсний сүлжээ, Мора анхны хүүхэлдэйн кино, Амжилт академи, Монголын хамгийн олон вэб сайт хийсэн байгууллага гээд тоочоод байвал тэдний амжилт дундрашгүй. Технологийн салбарт хөл тавиад даруй арван жилийг үдсэн Ж.Шижир захирал энэ удаад Энэтхэгийн мэдээлэл технологийн их сургуулийн салбар сургуулийг Монгол улсдаа оруулж ирэхээр болсон байна.
Энэтхэг Улсын их сургуулийн салбарыг эх орондоо байгуулахаар болсон талаар сонслоо. Яагаад заавал Энэтхэг сургуулийг сонгох болов?
Хоёр жилийн турш их сургууль оруулж ирэх гэж энэ төсөл дээр хичээнгүйлэн ажиллаж өнөөдөр бид эрхээ авлаа. Манай компани “Амжилт Академи” аараа дамжуулж хүний нөөцөө бэлддэг. Дан ганц компанийхаа хүний нөөцийг бус ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас манайд хандаж төгсөгч нараас ажилтан авдаг байлаа. Технологийн салбар бол дэлхий даяар эрчимтэй өсөж хөгжиж буй салбар. Монголд энэ салбарын ажлын байр нь бэлэн байгаад ажиллах хүч дутмаг байна. Ажиллах хүч дутмаг гэхээсээ илүү бид ажлын байрандаа гологдоод байна.
Энэтхэг улс бол техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч. Энэ туршлагаа бусад улс орнуудтай хуваалцахад тэд бэлэн байна. Энэ боломжийг ашиглаад дэлхийн стандартад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэж дотоод доо болон гадагш нь энэ төрлийн мэргэжилтнүүдээ гаргья гэж бодсон хэрэг. Гадны сургуулийн салбарыг эх орондоо байгуулах амаргүй ажил гэдгийг энэ хоёр жилийн туршид ойлголоо. Тэдний тавьж буй стандартад нийцсэн анги танхим, сургалтын хөтөлбөр гээд анхаарч ажиллах ёстой хэд хэдэн том ажлууд байдаг юм байна.

Боловсролын гол цөм нь сургалтын хөтөлбөр байдаг. Энэ тал дээр боловсруулалт хэрхэн хийгдсэн бэ?
Манай сургуулийн сургалтын хөтөлбөр Энэтхэгийн их сургуулийнхаа хөтөлбөрөөр явагдана. Монголд дөрвөн жил сурахад сургалтын хөтөлбөрийн 3/1 нь ерөнхий эрдэмийн хичээл ордог. Үндсэндээ бол 1-р курсын оюутан 2-р курст ортлоо мэргэжлийн хичээлээ бараг үздэггүй. Ерөнхий эрдэм л ордог. Гадны сургуулиуд тийм биш юм байна. Шууд л мэргэжлийн хичээлийг нь заагаад том төслүүд дээр ажиллуулаад, дадлагжуулаад явдаг. Бид ч мөн тэр жишгийг баримталж оюутануудын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс тусгайлан тохижуулсан анги танхим, лабаротори зэргийг бэлдсэн байгаа. Өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл оюутанууд сургууль дээрээ хичээлээ хийж хичээлийн бус цагаар клубын зарчмаар багш нартайгаа өгөгдсөн төслүүд дээрээ ажиллах болно. Энэ нь багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж байдаг.
Хүмүүс анзаардаг бол элдэв сонирхолтой нээлтийг дандаа их сургуулийн багш нар оюутануудтайгаа хамтарч хийдэг. Үүний адилаар манай сургууль багш оюутануудын хамтын бүтээмжийг өсгөх тал дээр анхаарч ажиллана. Түүнээс биш багш лекц уншиж оюутан түүнийг өдөржингөө хуулж бичих зарчмаар хичээл явагдахгүй.

Ямар мэргэжлүүдээр элсэлт авах вэ?
Программ хангамж, График дизайн, Маркетинг менежмент гэсэн гурван мэргэжлээр элсэлт авна. Гэхдээ нэг анги 20 оюутантай байхаар төлөвлөж байна. Учир нь оюутаны тоо нэмэгдээд ирэхээр нэг багшид ноогдох оюутаны тоо ихсэж сургалтын чанар муудах талтай. Тиймээс сургалтаа чанартай, үр дүнтэй явуулахын тулд оюутаны тоог хязгаарлаж байгаа юм. Манай сургуульд элсэн орох хүүхдүүдэд ЕЭШ-ын оноо хамааралгүй. Бид Энэтхэг сургуулийнхаа стандартын дагуу оюутануудтай ганцаарчлан ярилцлага хийнэ. Энэ оюутан үнэхээр сонгож буй мэргэжилдээ дуртай эсэх, манай сургуульд суралцаад төгсөж чадах эсэхийг нь мэдэхийн тулд гадны сургуулиуд тийм ярилцлага хийж оюутануудаа авдаг юм байна.
Гурван мэргэжлээрээ нийт 60 оюутан хэдэн жилийн хугацаанд суралцаад төгсөх вэ?
Гурван жил суралцаад 100 хувь англи хэлтэй бакалавр зэрэгтэй төгсөнө. 1-р курсээс англи хэл орж эхэлнэ. Хичээл заах багш нарын ихэнх нь гадаад багш нар байх учраас оюутанууд хэлний мэдлэгийг түргэн хугацаанд олж авах байх.
Би гадаад багш нарынхаа нэг зүйлээр их бахархаж байгаа. Энэтхэг сургууль маань багш нараа жил бүр сургалтанд суулгаж чадавхжуулж байдаг юм байна. Тэгэхдээ өөрийн улсдаа биш гадны улс руу явуулдаг. Тиймээс байнга суралцаж байдаг багш нараар хичээл заалгах нь оюутануудад ашигтай.
Яагаад технологийн сургуулийг Монголд нэвтрүүлж тэр дундаа дээрх гурван мэргэжлээр элсэлт авч байгаа вэ?
Ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх гурван мэргэжил бол Программ хангамж, График дизайн, Маркетинг менежмент юм. Тиймээс хэрэгцээтэй мэргэжлээрээ хүний нөөцөө бүрдүүлэх нь зөв болов уу.
Манай компанид Amjilt.com платформ, Мора хүүхэлдэйн киногоо хийхэд боловсон хүчин думтаг байсан. “Амжилт Акадмеми” д суралцаж байсан залуусаас бүрдсэн баг “Мора” хүүхэлдэйн киног хийж дуусгасан. Энэ кино Монголдоо анхдагч бүтээл болсон ч дэлхийн стандартад арай хүрээгүй. Бид стандартад нийцсэн бүтээл хийхийн тулд дэлхийн жишигт нийцсэн боловсролыг олж авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэж л энэтхэгийн их сургуультай холбогдсон доо.
Мэдээж та бүхний том зорилго үүгээр зогсохгүй байх. Дараагийн төсөл, төлөвлөгөөнөөсөө мэдээлэл өгөөч?
Сая ингээд сургуулиа байгуулах гээд явж байхдаа бас нэг зүйлийг олж харлаа. Орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн дунд сургуулийн хөтөлбөрийг монголдоо оруулж ирвэл дараагийн шатны сургуулиудад хүүхэд суралцахад маш сайн хөрс суурь нь болж өгөх юм байна. Тийм ч учраас Энэтхэг улсын хөрөнгө оруулалттай Энэтхэг-Монголын хамтарсан “Индра” бүрэн дунд сургуулийг байгуулахаар эхний гэрээ, ажлууд хийгдэж эхэллээ. Энэтхэгийн сургалтын хөтөлбөрөөс мэдээлэл технологи, бурханы шашин, суурь боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг оруулсан, хүүхдэд ээлтэй, хэрэгтэй, хүүхдийг бүрэн хөгжүүлэхэд зориулагдсан “Индра” цогцолбор сургууль маань ирэх жилийн 9 дүгээр сараас анхны элсэгчдээ авах болно.
Их сургуулийн хувьд гэвэл бид сургуулиа хотоос гаргахыг төлөвлөж байна. Хотын төвөөс зайдуу оюутаны хотхон, их сургууль, лабаротори, номын сан зэрэг нь нэг дор байрлах орчин үеийн стандартад нийцсэн хотхоныг бий болгох нь манай сургуулийн нэг зорилго. Энэ зорилгоо л ойрын жилдээ биелүүлэхийн төлөө ажиллана.
Баярлалаа. Танд амжилт хүсье.

“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
