Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн баруун аймгуудаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шууран, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Булган аймгийн нутаг Их болон Багаа хөшөөтийн давааны зам, Эрдэнэт, Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөний түр хугацаагаар хаах хугацаанд аймгийн АЗЗА-аас замын зорчих хэсгийн мөстөлтийг арилгаж давс, шороо асгаж замын нөхцлийг сайжруулсанаар хязгаарыг зогсоож хөдөлгөөийг 7.30 цагаас хэвийн үргэлжлүүлэн явуулж байна.
Өнөөдрийн байдлаар /2018.10.25/ хаагдсан зам, ДАВАА байхгүй байгаа хэдий ч замын гадаргуу мөстсөн, халтиргаа гулгаа ихтэй байгааг орон нутгуудаас мэдээлж байна. Нутгийн зүүн аймгуудаар цас ороогүй, хүчтэй салхи, шуургатай байна.
Түүнчлэн нийслэл хотын хэмжээнд цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн 14 цагийн байдлаар гэхэд тус албанд нийт 177 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлагыг хүлээн авч шалгаж байна. Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна.
Тус албанаас нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд энэ сарын 04-ний өдөр Нийслэлийн хот тохижилтын газар, Дүүргийн тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний газар болон бусад холбогдох газруудад замын хальтиргаа гулгааг арилгах элс, давс, бодисын нөөц, цэвэрлэгээний үед ажиллах хүн хүч, техникийн байдалд үзлэг шалгалт явуулахад нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд элс 80 тн, давс 765 тн, бодис 872 тн нөөцөлсөн байдал нь хангалтгүй, хүрэлцэхүйц нөөцлөөгүй байдалтай байна.
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь өвөлд бэлтгэж зуны дугуйг өвлийн дугуйгаар солиогүй, замын нөхцөл байдалд тохируулан хурдыг тохируулалгүй оролцож байна.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
