ШУТИС-ийн ҮТС-ийн дизайны салбарын дэд профессор Ц.Батсайхан ЮНЕСКО-ийн экспертээр сонгогдон өнгөрсөн 9-р сард Узбекистан улсад ажиллаад иржээ. Урлаг судлалын доктор (Ph.D), дизайнер Ц.Батсайхан багш экспертээр ажиллан ШУТИС-ийн нэрийн өмнөөс уламжлалт урлахуйн чиглэлээр сургалт явуулсны зэрэгцээ тус улсын Маргилан хотод зохион байгуулагдсан олон улсын уламжлалт текстилийн “Atlas bayarami” фестивальд оролцож түүний хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд “Изучение, творчество, инновации войлочных ковров “Ширмэл” илтгэл хэлэлцүүлэн өөрийн урласан ширмэл ширдгийн 3 бүтээлээрээ үзэсгэлэнд оролцжээ. ЮНЕСКО-ийн ивээл доор зохион байгуулагдсан уг фестивальд Казахстан, Киргизстан, Хятад, Камбожи, Индонези, Испани, Франц, Англи, ОХУ зэрэг арав гаруй улсын судлаачид, урчууд оролцсон байна.
ЮНЕСКО-ийн Ташкент дахь төлөөлөгчийн газар, “Atlas bayarami” фестивалийг зохион байгуулагчдийн зүгээс Ц.Батсайхан багшийн судалгаа, уран бүтээлийн ажил болон зөвлөх экспертийн үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн болохыг үнэлж цом, диплом, үнэ бүхий зүйлээр шагнажээ. Тэрээр энэ оны 6-р сард ОХУ-д зохион байгуулагдсан гар урлалын “Yugra”-2018 олон улсын фестивалиас мөн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
