Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “Жендэр ба Хүний эрх”сэдэвтсургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хангайн болон төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан бүсийн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.
Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, жендэрийн соёлыг төлөвшүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой тус сургалтыг баруун, зүүн, говийн бүсэд 2018 оны 6-10 дугаар сард зохион байгуулж, нийт 300 орчим төрийн албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгээд байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Канадын Засгийн газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд энэхүү сургалт, сурталчилгааны ажлыг ХЭҮК хариуцан гүйцэтгэж байна.
“Жендэр ба Хүний эрх”сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтын үр дүнд аймаг бүрт 20 орчим жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэж, сургагч багшаар бэлтгэгдсэн төрийн захиргааны албан хаагчид өөрийн аймаг, сум, багийн хэмжээнд төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлын асуудлаар бие даан сургалт явуулах арга зүй, аргачлалтай болно. Сургалтаар “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн үндсэн ойлголт, онол, хандлага”, “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал”, “Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Жендэрийн ялгаварлан гадуурхалт”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх процесс”, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”, “Байгууллага дахь жендэрийн тэгш байдал” зэрэг сэдвийн хүрээнд хичээл зааж, төрийн албан хаагчдад зориулсан сургагч багшийн гарын авлага, бусад хэрэглэгдэхүүнийг олгож байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
