Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа явдал нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна.
БСШУСЯ-аас энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуул хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын “Allin Technologies Pte Ltd” компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурж, зургадугаар сард албан ёсны нээлтийг Улаанбаатар хотноо хийсэн. Мөн 2018 оны 10 дугаар сард 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга нарыг Сингапур улсад туршлага судлах сургалтад хамруулсан.
Хөдөө орон нутагт хамгийн анх тус төслийг хэрэгжүүлэх аймгаар Ховд аймгийг сонгосон бөгөөд сургалтад Ховд аймгийн сум, аймгийн төвийн бага анги, цэцэрлэг, мэдээллийн технологийн нийт 69 багш хамрагдаж байна. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд хичээлийг сонирхолтой арга зүйгээр удирдах, үр дүнтэй зохион байгуулах болон мэдээллийн технологийг сургалтад ашиглах чиглэлээр багш нарыг бэлтэх юм. Сургалтыг Сингапураас ирсэн сургагч багш нар удирдан явуулж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ сургалтын ач холбогдлыг бид их өндрөөр үнэлж байгаа. Учир нь сургууль хаана байрлаж байгаагаас үл хамаараад, хүүхэд хаана сурч байгаагаа үл шалтгаалаад бүх хүүхдүүдэд сургалтын чанар, хүртээмж тэгш хүрэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр алслагдсан аймаг орон нутаг, Улаанбаатар хотын тухайд захын дүүргүүдэд сургалтын чанар муу байна гэсэн судалгааны дүн гарсан. Тийм учраас дижитал сургалтын орчин бүрдүүлэх ач холбогдол нь сургууль, багш нар хаана байгаагаас үл хамааран цахим орчноор дамжуулан сургалтыг, боловсролыг бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх анхны суурийг тавьж өгөх явдал юм. Сингапур улстай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагийн шалтгаан нь Сингапур улс энэ сургалтынхаа чанараар дэлхийн олон улсуудаас өндөр үнэлгээ авсан байдаг. Ер нь Сингапур улс боловсролын чанараар дэлхийд тэргүүлдэг улс. Сургалтад хамрагдсанаар багш нар маань 21-р зууны дижитал эриний дэлхийн иргэнийг бэлтгэх хөрс суурийг тавина гэдэгт итгэж байна” гэлээ.
Энэхүү төслийн үр шимийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 300 сургууль, цэцэрлэг, 5000 багш, 100,000 хүүхэд хүртэнэ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
