Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комис нь 21 аймаг тус бүрт нэг нэг ажилтантай, тэдгээр ажилтнууд нь ХЭҮК-ын албан ёсны ажилтан төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчид байдаг билээ. Тэд 2018 оны 11 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд ХЭҮК-ын төв байранд цугларч, харилцан мэдээлэл, туршлага солилцож ажиллаж байна.
Тухайн аймагтаа хүний эрхийн асуудлыг ганцаараа хариуцан ажиллаж, ХЭҮК-ын сургалт, сурталчилгаа, гомдол, хяналт шалгалт зэрэг бүхий л ажлыг бие даан явуулах нь хувь хүнээс ихээхэн хөгжүүлэлт шаарддаг тул орон нутгийн ажилтнуудаа үе үе нэгдсэн сургалтад хамруулж, цугларалт зохион байгуулж хэвшжээ. Манай хамт олон цахим офиссыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэдийн гомдол, хүсэлт болон албан бичгийг цаг алдалгүй шийдвэрлэх, харилцан мэдээлэл солилцох, ижил тэгш мэдээлэлтэй байхад хүндрэлгүйгээр үл барам сургалт, танин мэдэхүйн шинжтэй мэдээллийн урсгалыг ч бий болгож, албан ажлаа жил, сар, 7 хоног тутмаас төлөвлөн, биелэлтийг газар зүйн байршлаас үл хамааран хянах, дүгнэх боломжийг бүрдүүлсэн байна.
ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа ШШГЕГ-ын харъяа хаалттай хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн сар тутмын судалгаа, дүн шинжилгээний үр дүнг хэлэлцэн, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг, Гомдол, хяналт шалгалт, хууль зүйн зөвлөгөө өгөхтэй холбоотой анхаарах асуудлууд, Цахим хуудаст мэдээлэл оруулах хөтлөх аргачлал танилцуулах, ШХА-тай хамтран хэрэгжүүлсэн “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ:хандлага ба жендэрийн тэгш байдлыг хангах чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах нь” төслийн тайланг хэлэлцэх зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, дотоодын сургалтад хамрагдах юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
