БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд М.А.Боровскаятай уулзаж, хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2019-2020 онд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй квотыг бүрэн ашиглах, суралцах чиглэлийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэх түүнчлэн тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр өдгөө Эрхүү хотноо Байгалийн их сургуульд суралцаж буй 10 оюутныг цаашид ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулах мөн ОХУ-д төгсөгчдөд дипломын хамт голч дүнгийн тодорхойлолтыг олгож байх зэрэг асуудлаар ярианы сэдэв төвлөрлөө.
Сайд Ц.Цогзолмаа, “ОХУ-ын төгсөгчдийн диплом сайн, онц гэх мэт дүнгийн жагсаалттай ирдэг. Төгсөгчид маань бусад оронд магистр, докторын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахад голч дүнгийн тодорхойлолт нэхдэг ба үүнийг төгссөн сургуулиасаа авахад хугацаа алдах, өгөхгүй байх зэрэг хүндрэл чирэгдэл үүсдэг. Иймд Болонийн конвенцийн аргачлалаар голч дүнг гаргаж, дипломын хавсралт өгч байх талаар тохиролцлоо.
Мөн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XII хуралдааныг Москва хотноо 2018 оны 2 дугаар сард амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж дараагийн хурлыг Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулахаар талууд санал нэгдлээ.
Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд болон их, дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа маш идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, 2018 онд МУИС дээр Москвагийн их сургуулийн сургалт-судалгааны Ломоносовын төвийг байгуулаад буй. Тус сургуульд Орос хэлний бэлтгэл факульетийг шинээр нээж энэ хичээлийн жилд 100 орчим оюутныг элсүүлэн суралцуулж байгаа юм. Ийнхүү хоёр тал олон асуудлаар санал солилцсоны эцэст 2020 он хүртэл дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
