Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар англи хэлээрх зохион бичлэгийн уралдааныг анх удаа зохион байгуулж байна.Улаанбаатар хотын англи хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн хүрээнд болох тус уралдааныг ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компани хамтран зохион байгуулна.
Уралдааны зорилго нь сурагчдын англиар бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, Монгол орон залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдэгийг нээн харуулах, шилдэг зохион бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Уралдаанд оролцогчид “Монголын үнэт зүйлс” сэдвээр зохион бичлэгийг 800 үгэнд багтаан англи хэлээр бичиж 12 дугаар сарын 20-ны дотор “Монгол Мессенжер” сониныmongolmessenger@gmail.comболонmongolmessenger@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.
Зохион бичлэгээс шилдэг гурван байрыг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон уралдааныг хамтран зохион байгуулагч ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны бэлэг дурсгалыг гардуулна.
Монголын анхны англи хэлээрх тогтмол хэвлэл болох “Монгол Мессенжер” сонины редакцаас цаашид уг уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
