МАЗУГ-ын ЭША П.Чүлтэмсүрэн
Хиагтыг чөлөөлөх тухай 1921 оны 3 дугаар сарын 7-нд Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын түр засгийн газар, Цэргийн штабын гишүүд, Зөвлөлт Орос улсын төлөөлөгчдийн хамтаар нууцаар хуралдсан хурлын протокол монгол, орос хувиар Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Уг хамтарсан хурлаар зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенэкаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.
Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийгТроицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенэкаар дамжуулан өгчээ. Гэвч хятадууд шаардлагыг үл зөвшөөрсөн тул Монгол ардын журамт цэрэг болон Зөвлөлт Орос улсын цэргийн хамтын хүчээр Хиагтыг 1921 оны 3 дугаар сарын 18 ны өдөр гамин цэргийг хөөж, харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх үйл явц эхэлсэн байдаг. Мөн энэ өдрийг Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын зэвсэгт хүчин үүсэн өдөр хэмээн Бид бүхэн өдийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Их үйл явцын эхлэл болсон нууц хурлын материалыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна.
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!!!

Монголын хувьсгалт намын төв хорооны ба мөн намын цэргийн штабын гишүүдийн хийгээд Зөвлөлт Орос улсаас томилогдсон төлөөлөгч, коминтерны алс дорнод зүгийн бичиг хэргийн ангийн албан хаагчдын хамтаар 1921 оны 3 сарын 7 өдрөө нууцаар хуралдсан хурлын тогтоол.
Хурлын тэргүүлэгч, нөхөр Макстенэк
Нарийн бичгийн дарга, гишүүд
Төв хорооны тэргүүлэгч, нөхөр Данзан
Эл хорооны гишүүд
Дамбадорж, Лосол
Сэдвийн гишүүд
Сумьяа бэйс
Билигсайхан
РСФСР улсаас томилогдсон төлөөлөгч нөхөр Макстенэк
Коминтерны алс дорнод зүгийн бичиг хэргийн ангийн албан хаагчид, Бегзеел, /Цэвээн Жамсранов/ Гочинский, Ванчиков.
Хуралд хэлэлцэхээр дэвшүүлсэн зүйлүүд нь
- Тулж ирсэн цагийн байдлаар удаа дараа гүйцэтгэх зорилтууд
- Маймай хотыг цэргийн хүчээр довтлон авах тухай
- Өдөр тутмын хэргүүд
1 дүгээр зүйлд заасан тухай,
-
Хятадын эрх баригчдад зэвсгийг дураар хураан, хууль журмын ёсоор хувьсгалт ардын намын эрх баригчдад хүргүүлэхийн тухай эрс чангаар шийдвэрийг эрж бичиг явуулах явдлыг энэ удаа Эрхүү хотоос заавар хүлээгдэх ба үүнд холбогдол бүхий бусад зүйлүүдийн илрэх ирэх хүртэл үл хэлэлцэн түтгэлзэхийн хамтаар эрх биш аль болох аргаар өөрийн хүч чадлыг ихэтгэх ба идэвхийлэн явуулах зүйлд даруйхнаа хандан орж, хувьсгалт ардын намын эмх журам бүхий хүчийг мэдрүүлэхийн хараагаар хятадын хэсэг хэсгээр явах цэргүүдэд довтлон орж зэвсгийг булаан авах явдлыг үүсвэрлэх
-
Энэ нутгийн эрх байдлаар зайлшгүй хэрэглэгдэх учраа үхэр буу хоёрыг яаравчлан олгох явдалд хамаг буй аргыг хэрэглэх
-
Эл Маймай хот хэмээхэд одоо цэргийн хүчээр довтлон ороход хүч хамтарч байлдааныг үүсвэрлэхийн тулд монгол цэрэгт Зөвлөлт Орос улсын цэргийг нийлүүлэх, жич: Зөвлөлт Орос улсын хил залгаа нутгуудын дотор гарч болох байлдааны явдалд тухайлан удирдах тушаалыг гаргахын тулд цэргийн удирдлага тушаал бүхий этгээдээс аливаа эрхтэй бөгөөд хариуцлага бүхий төлөөлөгчийг дариухнаа ирүүлэхээр зохих газраа мэдүүлэх
-
Монголын нутгийн байдлыг мэдэх ба байлдааныг үүсвэрлэхэд бэлтгэл бүхий хийгээд монгол цэргийн хувцас хунар бүхий болохыг харгалзаж Иванов хэмээхийн хэсэг цэргийг монголын хувьсгалт намын цэрэгт багтаан оруулах явдалд аль болох аргыг хэрэглэх.

Нөхөр Макстенэкаас нэгэнтээ Зөвлөлт Орос улсаас томилогдсон төлөөлөгч болох тул Монголын хувьсгалт нам ба сэдвээс бат баримтыг хүлээхийг хүсэх нь.
- Эдгээр газрууд нь Монгол ард олныг Унгерн ба цагааны этгээдийн хэсэг цэргүүдээс ангижруулах явдалд аль болох аргыг хэрэглэх ба монголчууд нь бидний хоёр этгээдийн дайсанд урваж үл ормой хэмээхийн тухай ба
- Намын гишүүд ба коментерны албан хаагчдаас харьяат газрууд ба цэргийн ангиудаар уламжлуулах, намын үзэл суртал лугаа Монгол ард олныг өргөнөөр танилцуулах ба тагнан сурвалжлах явдлыг хөгжүүлэх хийгээд мөн түүнчлэн Монгол ард олныг Зөвлөлт Орос улсын бодлогод хандуулах, нам лугаа нэгтгэх явдлыг дааж гүйцэтгүүлмүй хэмээн батлахыг хүсмой хэмээжээ.
Хурлын тэргүүлэгч
Нарийн бичгийн дарга
Хурлын гишүүд[1] хэмээн тэмдэглэсэн энэхүү хурлын протокол нь тухайн цаг үеийн талаарх чухал мэдээллийг агуулсан судалгаа шинжилгээний үнэтэй эх сурвалж болох юм.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
