“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа.
Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа дээрх шагналын эзнээр тодорлоо.
Б.Долгормаа нь Улсын математикийн олимпиадаас 4 хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байснаас гадна өнгөрсөн онд Итали Улсад зохион байгуулагдсан олон улсын охидын математикийн олимпиадаас мөнгөн медаль авч байжээ.
“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар олимпиадад “Уран бодолт” төрөлд ялалт байгуулсан Б.Долгормаад БСШУС–ын дэд сайд Г.Ганбаяр шагнал гардуулж, амжилт хүслээ.
Улсын уралдаанд шалгарсан сурагчид энэ сарын 16-17-ний өдөр зохион байгуулагдсан “Тусгаар тогтнол” олон улсын олимпиадад оролцож, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/, ОХУ-ын Эрхүү хот, Улан-Үд Советский дүүрэг, БНХАУ-ын Эрээн хот, Казахстан Улсын сурагчидтай оюун ухаанаараа өрсөлдлөө. Өчигдөр дүнгээ гаргасан Олон Улсын тэмцээнд Б.Долгормаа алтан медаль хүртсэн байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
