НҮБ-ын Хүүхдийн сангийн 2019 оны “Суралцахад бэлэн дэлхий: Сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан”-д Монгол Улс сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож, алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хамралтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь дэлхийд тэргүүлж, олон улсад үлгэрлэх сайн жишээ болсон тухай сайхан мэдээг Монголын багш нарын VII их хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ.
Нью-Йорк хот танилцуулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд Монгол Улс нь боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилсан нь олон улсад өндөр үзүүлэлт. Тайланд дурдсан улс орнуудын 40 орчим хувь нь боловсролын салбарын төсвийнхөө 2 хүрэхгүй хувийг сургуулийн өмнөх боловсролд хуваарилж байгаа бол Монгол Улс 26 хувийг хуваарилж байна гэжээ.
Хүн амын нягтрал хамгийн сийрэг, хүн амын багагүй хувь нь хөдөөд амьдарч буй Монгол Улсын 2-5 насны нийт хүүхдийн 83,6 ###/span#< нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 50, Зүүн Ази-Номхон далайн бүс нутгийн дундаж үзүүлэлт болох 80 хувьтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
Дэлхийн улс орнуудад олон сая хүүхэд сургуулийн өмнөх боловсролын гадна байгаа нь бага наснаас эхлэлтэй тэгш бус байдлын эрсдлийг нэмэгдүүлж байгаа талаар уг тайланд анхааруулжээ. Ялангуяа бага орлоготой орнуудад 5 хүүхэд тутмын зөвхөн 1 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
