Энэ хаврын анхны, томоохон арга хэмжээ болох “Дэвших Боломж”-г та бүхэнд танилцуулж байна.“Progressive Youth Academy” нь хөгжихийг хүссэн хүн бүрт зориулж тус арга хэмжээг зохион байгуулж буй гэдгээ онцоллоо. Уг арга хэмжээ нь 04-р сарын 27-ны өдөр “Corporate Hotel Convention centre”-т болох бөгөөд аль хэдийн таксаа худалдаалаад эхэлсэн гэнэ шүү.
Үйл ажиллагааны нэгэн онцлох хэсэг бол яах аргагүй илтгэгчид болон, панелистууд байгаа бөгөөд энэ цагийн салбар, салбартаа амжилтаараа манлайлан яваа залуус өөрийн туршлага, боломж, амжилтаасаа хуваалцах гэж байна.
“Боломж таны гарт” уриан доор зохион байгуулагдаж буй арга хэмжээний илтгэлийн сэдвүүдийг харахад залуустаа боломж өгөх, тэдэнд оюунаа цэнэглэхэд нь тусалж байгаа гэдэг нь тодхон харагдаж байна.
- Илтгэгч Д.Энхтүвшин, М-СИ-ЭС группийн дэд ерөнхийлөгч
Сэдэв: Чадварлаг ажилтан гэж хэнийг хэлэх вэ?
- Илтгэгч: Б.Болорчимэг, “Бизнес Өрөг” нэвтрүүлгийн сэтгүүлч
Сэдэв: Ажлын байранд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ? - Илтгэгч: О.Батнайрамдал, Харвардын Бизнесийн сургуулийг төгсөгч, “Unlock” подкастыг хамтран үүсгэн байгуулагч
Сэдэв: Ховдоос Харвардруу
- Илтгэгч: Н.Амаржин, “UNIVERSAL” сургалтын төвийн үүсгэн байгуулагч
Сэдэв: Мөрөөдлийн ажилаа хийх

Хэлэлцүүлгийн сэдэв: “Гарааны бизнес үүсгэн байгуулагчдын хандлага, ур чадвар”
- ПАНЕЛИСТ А.УРАНГОО, CEO & Founder at UA Consulting LLC
- ПАНЕЛИСТ С.УРАН, Кино продюсер, санхүүгийн зөвлөх
- ПАНЕЛИСТ Б.ПҮРЭВСҮРЭН, СТАРТ компаний хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал
- МОДЕРАТОР: Б.Гантулга, Комедиан
Бас нэгэн онцлог нь уг үйл ажиллагаа маань үүднээсээ авахуулаад л “Тогтвортой хөгжлийн 17 зорилт-г танилцуулсан байдлаар тохижилттой байх бөгөөд таны мэдлэгийн санд улам ихийг нэмэх юм байна. Залуусруу чигэлсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бизнесийн үзэсгэлэн гаргах бөгөөд эдгээрүүд нь тус үйл ажиллагааны олон, олон гэнэтийн бэлгийн нэгээхэн хэсэг юм.
Оюунаа цэнэглэхийг хүссэн хүн бүрийг “ДЭВШИХ БОЛОМЖ” арга хэмжээнд урьж байна.
Хамтран зохион байгуулагч: “Дэлхийн зөн Монгол” ОУБ, Монголын Скаутын Холбоо Үйл ажиллагааны цахим холбоос: https://www.facebook.com/events/329440911049467/

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
