Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг маргааш буюу энэ сарын 30-ний өдөр нийслэл, 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг гээд улс орон даяар зохион байгуулагдах аж.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Өдөрлөгт ажлын байрны санал бүхий 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн бирж оролцоно
Маргааш ХНХЯ, түүний харьяа байгууллагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн салбарын байгууллагууд Сүхбаатарын талбайд болон 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүргүүд өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
НҮБ-ын гишүүн 187 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ нь хөдөлмөр, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтэц бүхий байгууллага билээ.
Энэ онд 100 жилийнхээ ойтой золгож буй ОУХБ-д Монгол Улс 1968 онд элссэн. Гишүүн орны хувьд Монгол Улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус байгууллагын суурь наймыг оруулаад 20 конвенцид нэгдсэн байдаг юм.
Мөн энэ онд Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллага бий болсны 60 жилийн ой тохиож байна. 1959 оны тавдугаар сарын 20-нд тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 199/189 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний товчоо гэж байгуулсан нь Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндэс суурь гэж үздэг.
Эдгээр түүхэн ойг тэмдэглэх хүрээнд ХНХЯ-наас иргэд, олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг” юм.
Өдөрлөгийн үеэр ХНХЯ, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлнэ.
Сүхбаатарын талбайд зохион байгуулах нэгдсэн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.
Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.
ХХҮЕГ дарга Б.Нямдаваа: Нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос нэг цэгээс авах боломжтой
Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан.
Нээлттэй хаалганы өдөрлөгт манай салбарын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
Тиймээс иргэд идэвхтэй оролцож нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос нэг цэгээс авах боломжтой. Тухайлбал, ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ уг өдөрлөгийн үеэр болох бөгөөд 60 гаруй томоохон аж ахуйн нэгж ажлын захиалга өгсөн. Харин ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлнэ. Тиймээс өдөрлөгт ирсэнээр ажилд зуучлуулах нээлттэй болж байна.
Харин бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлнэ. өөрөөр хэлбэл ажил хайж байгаа хүмүүст том боломж олгож байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон арга хэмжээ нэг дор болно.
Дашрамд сонирхуулахад Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх мэдээлэл зөвлөгөө шаардлагатай байгаа бол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ААН, ТББ мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө хэрэгтэй бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд ажиллаж шаардлагатай бүхий л мэдээллийг өгч үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг зохион байгуулагчид дуулгаж байна.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
