Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран жил бүр уламжлал болгон “Хараат бус сэтгүүл зүй” форум зохион байгуулдаг билээ. Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл оролцсон юм. “Хараат бус сэтгүүл зүй-2019” форумд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад зочид төлөөлөгчид оролцов.

Форумыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн нийт хэвлэл мэдээллийн ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордуулсан бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нараас мэндчилгээ ирүүлсэнийг тус тусын Хэвлэл мэдээллийн албаны дарга нь уншиж танилцууллаа.

Хэвлэл мэдээллийн салбарын нийт сэтгүүлч, албан хаагчдад хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Дөрөв дэх засаглалын элч болсон эрхэм хэвлэл мэдээллийн үе үеийн төлөөлөл та бүхэнд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдрийн энэ арга хэмжээгээр хараат бус сэтгүүл зүйн сэдвээр чуулж, үзэл бодлоо чөлөөтэй солилцон цаашид энэ салбарыг хэрхэн өөрчилж шинэчлэх, ардчилсан ёс зүйтэй оюунлаг сэтгэлзүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө хуран цугласан та бүхэнд амжилт хүсье. Нийслэл Улаанбаатар хотын аж амьдралтай холбоотой тулгамдсан олон асуудал байдгийг бид бүхэн мэднэ. Гэхдээ энэ асуудлуудыг нийгмээрээ бүгдээрээ хөдөлж байж ард нь гарч шийдвэрлэх зайлшгүй сорилтын үед бид бүхэн ирээд байна. Тиймээс сэтгүүл зүйн салбарын нийт хамт олон та бүхэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө иргэд олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Иргэдийнхээ мэдэх эрхийн түүчээ болсон нийгмийг соён гэгээрүүлэх үндсэн үүргийг хүлээгч хэвлэл мэдээллийн салбарын та бүхэнд дахин ажлын амжилт хүсье” хэмээлээ.

Форумын үеэр тохиосон нэг баярт явдал бол ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчдыг салбарын шагналаар шагнасныг гардуулсан юм. Энэ өдөр “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэг” цол тэмдгээр нэр бүхий сэтгүүлчид шагнагдсан бол Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар МҮОНРТ, TV5, TM телевиз, “Засгийн газрын мэдээ”, “Монголын үнэн”, “Зууны мэдээ” сонин, мэдээллийн www.Gogo.mn, www.iToim.mn, www.shuud.mn сайт гэсэн байгууллагууд шагнагдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
