Монгол Улсын хэмжээнд химийн олимпиадыг 30 дахь жилдээ энэ сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. 1989 онд анхны олимпиадыг тэр үеийн Боловсролын яамны зөвшөөрлөөр МУИС-аас улс орон даяар зохион байгуулж байжээ. Энэ олимпиадад тухайн үедээ 18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дунд сургуулиудаас 36 хүүхэд шалгаран оролцож байсан байна. Эдүгээ энэ олимпиадын ач холбогдол, цар хүрээ өргөжин улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчид, багш нарын болон химийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зохиогддог болсон байна. Мөн манай улс 2006 оноос эхлэн Олон Улсын химийн олимпиадад амжилттай оролцож байна. Ойн арга хэмжээнд олимпиадын үе үеийн аваргууд хүрэлцэн ирсэн байлаа.
Химийн талаар ихэнх хүмүүс төсөөлөхдөө, ажлын ширээн дээр олон янзын бодистой ажиллаж байгаа эрдэмтдийн эсвэл кинон дээр гардаг галзуу эрдэмтний дүр зураг харагдаж магадгүй. Зарим нь буцалж буй шилтэй бодисуудын өнгө нь өөрчлөгдөж шинэ бодис үүсгэж байгаагаар төсөөлж болно. Зарим нь химийн урвалын тэгшитгэлээр, үелэх системээр эсвэл олон янзаар холбогдох молекулуудын загвараар төсөөлж магадгүй. Ихэнх химийн ангийн хананд байдаг химийн үелэх системийг үргэлж л байсан мэтээр үл ойшоож болохгүй. Яг үнэндээ бол, энэ үелэх систем нь мянга мянган жилийн хүн төрөлхтөний орчлон ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг ойлгох гэсэн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл. Бидний мэддэг мөртлөө мэддэггүй, амьдралд хамгийн өргөнөөр хэрэглэгдэг химийн шинжлэх ухааны салбарын нэгэн төлөөлөл химичтэй хийсэн хөөрөлдөөнийг та бүхэндээ толилуулья.

Химийн 30 дахь удаагийн олимпиадын нээлтийн үеэр Улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүтэй уулзах завшаан тохиосон юм.
Анх хаанаас шалгаран анхны олимпиадад оролцож байсан вэ?
Увс аймгаасаа шалгаран анхны химийн олимпиадад оролцон улмаар Улсын анхны химийн олимпиадын аварга болж байлаа. Анхны олимпиадад орон нутаг нийслэлээс шалгарсан 36 хүүхэд оролцож байсан. Би одоо 29 дүү аваргуудтай болсон байна. Энэ олимпиадад амжилттай оролцож байсан эдгээр хүүхдүүдийн ихэнх нь химийн салбарыг хөгжүүлэх үйлсэд амжилттай ажиллаж байна.
Мэдээж энэ олимпиадад түрүүлснээр ажил амьдралаа энэ салбартай холбох болсон байх. Энэ нь хувь заяаны тохиол байв уу эсвэл энэ ШУ-ныг эргэлт буцалтгүйгээр сонгосон байсан уу?
Би азтай хүн. Энэ салбартай ажил амьдралаа холбосондоо үнэхээрийн баярлаж энэ мэргэжлээрээ бахархаж явдаг. Намайг химийн ШУ-нд хөл тавихад мэлмийг минь нээж өгсөн хүн бол Увс аймгийн Малчин сумын сургуулийн химийн багш Дамжин, Увс аймгийн 2 дугаар сургуулийн химийн багш Батнасан болон МУИС-ийн багш нартаа талархахгүй байхын учиргүй ээ. Одоо би Эрдэнэт үйлдвэрийн химийн урвалж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Орхон аймагт зохиогдсон химийн олимпиад улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүгийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэ олимпиадын онцлог үр дүнгийн талаар ?
Орхон аймагт зохион байгуулагдсан химийн олимпиадыг Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Билэгт өргөө” сургууль анх удаа санаачлан миний нэрэмжит болгон химийн хичээлийн бага олимпиадыг зохион байгуулсан. Сорилгод аймгийн ЕБ-ын бүх сургуулийн 8-11-р ангийн 190 гаруй сурагч оролцож. 4, 14-р сургууль болон Технологийн сургуулийн дэргэдэх эчнээ сургуулийн сурагч, багш нар тэргүүн байруудыг эзэлсэн. Жилээс жилд энэ олимдадад оролцогчдын мэдлэг улам сайжирч дэлхийн олимпиадад манай хүүхдүүд амжилт гаргаж байгаад бахархдаг.
Химийн шинжлэх ухааны нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл ямар байдгийн манай химичид дэлхийн химичдийн түвшингийн хаана явж байна вэ?
Орчин үед нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, шинэ техник техниологи нэвтрүлэх, аливаа үйлдвэрлэл, аж ахуйн хөтлөхөд химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах шаардлага нэмэгдэж байна. Химийн янз бүрийн процесс, хувирал өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлийн олон процесст өргөн хэрэглэгдэж байна. Тухайлбал цахилгаан энерги, түлш, металл, барилгын үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарын үйлдвэрүүдэд химийн урвалж, процессууд ашиглагдаж байдаг. Хар болон өнгөт металл, бордоо, шил цемент, резин цаас, нефть бүтээгдэхүүн, мяндас, хуванцар, нано материалуудыг химийн процессийн үндсэн дээр гаргаж байна.
Химийн урвалжийн механизмыг судлах нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, нөхөн сэргээх хамгийн үр ашигтай аргыг сонгох ба байгаль орчинд хоргүй техниологи боловсруулахад чухал үүрэгтэй.
Өнөөдөр Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс нь бэлэн болсон. Химийн салбарыг төрийн бодлогоор дэмжих нь улс орны хөгжлийн үндэс болох чухал ач холбогдолтой юм. Ялангуяа уул уурхай байгалийн баялагийг ашиглахад химийн салбар маш их үүрэгтэй байдаг. Мөн хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа малын арьс ширийг боловсруулахад химийн салбарыг төрийн бодлогоор дэмжих нь чухал байна. Нефтийн хими, нүүрсний химийн мэргэжилтнүүд манайд бэлтгэгдсэн байгаа. Энэ салбарыг хөгжүүлэхэд манай химичдын оролцоо үйл ажиллагааг зайлшгүй шаардлагтай байдаг. Манай химичид онолын хувьд дэлхийн химичдийн түвшинд бэлтгэгдсэн. Харин үйлдвэрлэлийн химид хүчээ сорих хөгжлийн үе ирсэн байна гэж үздэг.
Химийн шинжлэх ухааны талаар бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
