“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг АТҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тухайлбал Зүүн урд чиглэлд буюу Дорноговь, Замын үүд, Говьсүмбэр, Бор-Өндөр чиглэлд 26 м/сек-ын хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул тус чиглэлийн зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Тус чиглэлийг зорих иргэд жолооч нар замын нөхцөл сайжиртал ЗАМД гарахгүй байхыг анхаарна уу!!!
АТҮТ: Өнөөдөр зүүн буюу зүүн урд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
2019 оны 05-р сарын 15 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
