Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Авлигатай тэмцэх газраас олон улсын аргачлалын дагуу “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 10 мянга орчим хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулдаг. Судалгааны дүнгээр монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин жил ирэх тусам буурсаар байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн дунд шударга ёсны зан үйл төлөвшүүлэх, үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ ажлыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Хүүхдүүдэд шударга ёсны зан үйл төлөвшүүлэх, шударга ёсны үлгэр дуурайл бий болгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулан Авлигатай тэмцэх газрын ажилтнууд “Найзын яриа” комикс номыг зохиож хэвлүүлжээ. Комикс номд ангийн даргаар сонгогдохын тулд ангийнхаа хүүхдэд мөнгө, бэлэг өгөх нь зөв үү, хаясан гар утас олбол эзнийг нь олж өгөх үү, шалгалтаа онц өгсөн хүүхдээ аав, ээж нь шагнах зөв үү, хүүхдүүд аав, ээжээсээ шударга ёсны үлгэр дуурайлыг хэрхэн авдаг вэ, шалгалтын үеэр хуулах нь багшийг хуурч байгаа явдал мөн үү, олон нийтийн газарт хүүхдүүд биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэх зэрэг дунд сургуулийн сурагчдад зориулсан шударга ёсны 10 өгүүллэг багтсан байна.
Уг комикс номын агуулгаар хүүхэлдэйн кино бүтээсэн бөгөөд түүгээр дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг улам өргөжүүлэн зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн авьяаслаг сурагчид жүжиг, дуу, хөгжмийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ Сурагчдын холбооны өсвөрийн лидер сурагчид “Би шударга хүүхэд” сэдвээр хөтөлбөр гаргаж оролцохоор бэлтгэж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
