Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг дөрөвдүгээр сард Архангай, тавдугаар сард Хэнтий аймагт ажилласан бол өнгөрөгч өдрүүдэд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, соёлын ажилтан, уран бүтээлчид, дасгалжуулагч, тамирчидтай хийсэн уулзалтын үеэрээ Монгол Улсын Засгийн газар хүн ардаа соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг нийслэлд эхлүүлж байгаатай зэрэгцүүлэн Сэлэнгэ аймгийн түүхийн музейн барилгын их засварын санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаа илэрхийллээ. Мөн ирэх онд сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын хуучин барилгуудыг засварлахад анхаарна гэлээ.
Монголын багш нарын VII их хурлын уриалга, шийдвэрийн мөрөөр хийгдэх ажлууд, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, шинэчлэлийн хүрээнд юу хийж, цаашид хэрхэн ажиллах талаараа мэдээлэл хийв.
Энэ оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, саяхан Авлигатай тэмцэх газартай хамтран хариуцлагатай, ёс зүйтэй байхыг салбарынхандаа болон олон нийтэд хандсан уриалга гаргасан тухай танилцуулж, дор бүрнээ үлгэрлэж ажиллахыг уриаллаа.
Улсын хэмжээний 600.4 мянган суралцагчтай ерөнхий боловсролын салбарт эхлүүлсэн нэг чухал ажил нь “Иргэний боловсрол” хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинээр боловсруулж, сурах бичиг зохиох ажлыг эхлүүлсэн явдал гэлээ. Уг хичээл хүүхдийг мэндэлж хүндлэх, мал амьтныг нэрлэх, байгаль дэлхийгээ хайрлахаас эхлээд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд гадаадын элдэв соёлын нөлөө, шашны агуулгыг хязгаарлана гэсэнд уулзалтад оролцогчид салбарын ажилтны төдийгүй эцэг, эхийн хувьд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Уулзалтын хүрээнд боловсролын салбарын мэдээллийн системээс төгсөгчдийн үнэмлэх, бичиг баримтыг баталгаажуулж олгох талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгөв.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
