Amjilt.news –ээс уламжлал болгон бизнесийн салбарт амжилттай яваа залуусын амьдралдаа болон бизнестээ хэвшүүлж хэрэгжүүлдэг чухал зөвлөгөөг ТАНД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ цувралаар хүргэхээр боллоо.
Өдгөө 33 насандаа дунд сургууль, их сургууль, худалдааны компани, IT-гийн компани, студи, хэвлэл мэдээллийн компаниудаа амжилттай удирдаж яваа Ж.Шижир гэх залуугийн бизнес болоод амьдралдаа хэвшүүлсэн 7 зөвлөгөөг хүргэж байна.
- Зорилгодоо төвлөр
Амьдралд ганцхан чамаас үл хамаарсан гадны олон асуудлууд нөлөөлж байдаг. Найз нөхөд хамрагч улстөр нийгмийн байдлын гэх мэт. Тиймээс үүнээс боллоо, тэрнээс боллоо гэхээсээ илүү яг яавал энэ ажлаа бүтээх үү, яавал энэ зорилгодоо би хүрч чадах вэ гэдгийг олохын тулд төвлөрөх хэрэгтэй. Түүнийгээ олон талаас нь эргэцүүлж, мөн олон талаас нь харж шийдлийг олох хэрэгтэй. Бүх зүйл чиний анх бодож төлөвлөж байсан шиг болохгүй тиймээс төвлөр, “боломж, шийдэл үргэлж байдаг”.
2. Апп хэрэглэж сур
Миний хэрэглэдэг Google Keep гэдэг апп байдаг. Энэ нь төлөвлөгөөний апп юм. Хийх ажлууд болон худалдаж авах ёстой зүйлүүд ч юм уу бүх зүйлээ текст, зургаар, дуу хураах /voice/ хэлбэрээр жагсаалт үүсгэдэг. Үүнийгээ өөрт болон бусад хүмүүст түгээж /share/ хамтдаа харж болдог. Энэ апп нь олон зүйл амжуулдаг хүнд маш амар бөгөөд ажлаа цаг бүртээ санаж байх болно. Төлөвлөгөөгөө өдөр бүрээр гаргаж, түүнийхээ биелэлтийг ажлаа дуусгаад харж байх нь маш сайн.
3. Зорилгодоо хөрөнгө оруул
Таны зорилго мөрөөдөлд мэдлэг чадвар болон материаллаг зүйлс хэрэгтэй бол түүндээ л олсон орлогоо зарцуул. Хэдийгээр хүний хэрэгцээ мундахгүй ч зорилготой олсон мөнгөө зарцуулж чадвал ирээдүйд илүү ихийг хүртэх болно.
4. Идэвхтэй бай
Чи компьютер тоглоом тоглож байвал түүнийгээ л сайн тогло, эсвэл чи ажлаа хийж байгаа бол үнэхээр ажлаа л сайн хий. Шоудаж байгаа бол шоудсан шиг шоуд. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл аливаа зүйлийг хийж л байгаа л бол хийсэн шиг хийж, тэрэндээ маш идэвхтэй бай.
5. Бусадтай хуваалц
Одоо болон ирээдүйд хийх гэж байгаа зүйлийнхээ талаар бусадтай хуваалц. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол, шинэ зүйл турших гэж байгаа бол бусдад ярь. Хүмүүсийн нэг дутагдалтай тал нь нууцаа алдчина гэдэг юм уу, эсвэл нөгөө цагаан хэл аманд орчино гэх нь их байдаг. Энэ бол үгүй ээ. Харин ч та бусадтай ажлаа хуваалцаж ярилцсанаар тархин доторх мэдлэг, мэдээллээ системтэйгээр цэгцэлж авснаараа илүү бодитой төсөөлж харах болно. Чиний ярилцаж байгаа хүн өндөр боловсролтой ч байж болно эсвэл эсрэгээрээ ч байж болно.
6. Бүх мэдээллээ мэдэж бай
Энэ нь өөрт хамааралтай гэх бүхий л зүйлээ мэдэж байх ёстой. Жишээ нь, миний биеийн байдал, миний ажил, миний орлого, би сард хэд төгрөг олох ёстой, юу юуны төлбөр, лизинг төлөх ёстой гэх мэтчилэн. Үүнийг мэдсэнээр чи төлөвлөж сурна. Миний утасны төлбөр энэ сар яагаад их гарчив, дараа сард юуг багасгах ёстой вэ гэх мэтчилэн бүх мэдээллээ мэдэж байж цаашдаа эрүүл, аз жаргалтай байх үндэс нь бий болж өгнө.
Одоо хаана, ямар байгаагаа мэдэхгүй байж ирээдүйд ямар болно гэдгээ мэднэ гэдэг маш хэцүү.
7. Онлайнаар суралц
Онлайнаар суралцсанаар цаг хугацаа хэмнэнэ, дуртай цагтаа сурна, байршил хамаарахгүй гэх мэт маш олон давуу талтай. Хүн өдөр болгон л бага багаар юм иддэг, нэг идчээд дахиж идэхгүй байна гэсэн зүйл байхгүй шиг онлайнаар ч бас бага багаар суралцаж, тогтмол мэдлэгээ тэлж үзэж байх хэрэгтэй.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
