2016 оноос эхлүүлсэн Маамуу хүүхдийн цогц контентын төсөл өнөөдөр хүүхдэд зориулсан дуу, хүүхэлдэйн кино, ном, буддаг ном, тоглоом гэх мэт олон бүтээлээр амжилттай үргэлжилж байна.
Монгол хүүхдэд зориулсан, монгол ахуйг харуулж, монгол соёлыг таниулсан контент бүтээж соёлын үр тарьж буйг нь Монгол Улсын Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өндрөөр үнэлж, тус төслийг санаачлагч Г.Гантуяад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Анхны Монгол контентыг санаачлан, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг Монгол хүн болоход нь, Монгол заншлаа мэддэг, зөв, сайн Монгол хүн болоход нь дэм үзүүлсэн, хүүхдүүдийн хайртай Монгол баатрыг бий болгосон таны үйлсийг үнэлж, өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байна” гэв.
Номадик контент компанийн Ерөнхий захирал Г.Гантуяа, Бид 2014 оноос гаднын хүүхдийн контентыг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэхээр судалгаа хийх явцдаа Монгол үндэсний хүүхдийн контент байх зайлшгүй шаардлагатай гэдгийг олж харсан. Гэхдээ энэхүү контент нь орчин үеийн хэв маягтай, өнгө дүрстэй, хэл яриатай олон улсын бүтээлүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний контент байж хүүхдүүд сонирхох юм байна гээд төслөө эхлүүлж байлаа.
Аами, Таами хоёр үндсэндээ бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн олон талт оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн зөв төлөвшилттэй иргэнийг хөгжүүлэхэд чиглэж, дутагдалтай байгаа хүүхдийн контентыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа” гэсэн юм.
Маамуу төсөл амжилттай хэрэгжиж, Аами, Таамиг хүүхдүүд сайн мэддэг болсон бөгөөд дүрийн бизнесээр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эхлэлийг тавьсан тэрээр дараагийн төсөл болох Ботгохон цогц контентын ажлаа өнгөрсөн жилээс эхлүүлжээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
