Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.
Айлчлалтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим сэтгүүлчийн асуултад хариуллаа.
ЮУН ТҮРҮҮНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:
“Сэтгүүлчдэд, телевиз үзэгч, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад энэ арын 12-нд, 13, 14-ний өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон. Мөн ШХАБ-ын ажил дууссаны дараа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт уулзалт хийж, эх орондоо ирлээ.
Айлчлалын хүрээнд:
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярьж, 9 салбарт холбогдох яам, агентлагийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Парламентын дарга Д.А.Джумабеков нар бараалхсан.
2014 оноос Киргиз улсад манай улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх. Харин УИХ Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөтгөсөн байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтээ хийсэн. Тиймээс удахгүй УИХ-аас Киргиз улсад суух Элчин сайдыг томилох байх гэж бодож байна.
Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ уулзалтаар ШХАБ-ыг илүү эдийн засгийн тал руу нь хандуулъя гэсэн асуудал яригдсан. Бид ажиглагч улсын хувьд зарим хуралдаанд оролцоогүй. Ажиглагч болон гишүүн орнуудын хамтарсан хуралдаанд оролцож, Ерөнхийлөгч үг хэлсэн. Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь www.president.mn сайтаас уншиж болно.
ШХАБ-д элсэх асуудлаар дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгаа. ШХАБ байгуулагдсан цагаас хойш 200 орчим хэлэлцээр зурагдсан байна. Тэр бүх хэлэлцээрийг бүрэн эхээр нь авч, орчуулж байгаа. Энэ ажлын хэсэгт багтаж байгаа хуучин Элчин сайд байсан болон бусад хүмүүс олон нийтэд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, тодорхой механизм байгуулах талаар дурдсан. ШХАБ-ын улс орнуудаас Зүүн хойд Азитай холбоотой нь буюу эрчим хүчний системын хүрээнд хамарч болох нь БНХАУ, ОХУ хоёр.
Хамгийн сүүлийн өдөр буюу ШХАБ-ын айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалт болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж тохирсон. Өмнө нь тодорхой хариулт өгдөггүй байсан газийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Улаанбаатар төмөр зам”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалтай 100 хувь санал нийлж байгаа гэдгээ хэлсэн. Дээр нь Зүүнбаянгаас-Ханги руу чиглэх төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн коридорыг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, нурмаг ачаагаа Замын-Үүдээс тусгаарлах саналыг “Улаанбаатар төмөр зам” ХНН олон жил ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд ОХУ-ын талаас зээл бэлэн гэж ярьсан. “Бүс ба зам”-ын хүрээнд хийх зургаан эдийн засгийн коридорын 1 нь манай улсаар явж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн ярилцсан” гэлээ.
-“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилга гээд гурван улсын санаачилгыг нэгтгэн ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигтай хийвэл тээврийн дахин хуваарилалт хийнэ гэсэн. Бидний байр суурь ямар байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Царигийн асуудал шийдэгдсэн. Зүүнбаян хүрэх бүх чиглэлийн төмөр замын цариг өргөн. Тэгэхээр Зүүнбаянгаас Ханги руу хүрэх төмөр зам ч ялгаагүй өргөн царигаар баригдана. Энэ бол УИХ-аар шийдсэн, зөвхөн санхүүжилт нь хүлээгдэж байсан асуудал юм.
Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ зэрэг байгууллагууд хэрхэн хамтран ажиллах асуудал ярианы нэг сэдэв байсан.
-“Өнөөдөр” сонины тоймч Х.Уянга: Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх “шахалт” жилээс жилд эрчимжиж байна хэмээн харж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ мөн Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлын дурдсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Сэтгүүлчдэд нээлттэй хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тийм утгатай үг хэлсэн. БНХАУ-ын байр суурь ойлгомжтой. ШХАБ-д элсэх нь ашигтай гэдэг байр сууриа тус улс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч хэлдэг байсан.
ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой. Тэр ажлыг өнгөрсөн жилүүдэд дутуу хийсэн. Яг ямар хэлэлцээр энэ байгууллагын цаана байгаа вэ гэдгийг маш сайн судлах ёстой.
-МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Чимэдлхам: Бүгд Найрамдах Киргиз улстай худалдаа, хамтын ажиллагаа болон оршин суугаа иргэдийн тоо тийм ч өндөр биш. Өөрөөр хэлбэл, тус улсад Элчин сайдын яам байгуулах нь цаг хугацааны хувьд оновчтой байсан уу гэсэн асуудал нийгэмд янз бүрээр яригдаж байна. Бидний алс хэтийн зорилго юу вэ, аль салбарт түлхүү хамтрах боломжтой юм бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Одоогийн худалдааны эргэлт маш бага буюу ганцхан сая ам.доллар байгаа. 6 сая хүнтэй, хуучны торгоны замын нэг уулзвар дээр байдаг, томоохон хөршүүдтэй улс.
Монгол-Киргиз хоёрын хооронд ашиглагдаагүй боломж маш их байна гэсэн санаагаар УИХ Элчин сайдын яамаа нээсэн байх.
Энэ улс Төв Азийн орнууд руу явах замд байгаа юм. БНХАУ-Киргиз гэж, эсвэл БНХАУ-Казакстан гэж дамжин Төв Азийн орнууд руу явах гэсэн сонголт бий. Тэгэхээр манай улсын баруун талын таван аймгийн эдийн засгийн хэлхээ холбоог Төв Азийн орнуудтай илүү идэвхжүүлэх шинэ бодлогыг Ерөнхийлөгч гаргаад хэрэгжээд явж байгаа.
Манай улсын зүүн аймгууд Зүүн хойд Ази, Манжуур, Алс дорнод, ОХУ, хоёр Солонгос, Япон зэрэг улсууд руу чиглэсэн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь газар зүйн хувьд ойрхон. Түүнээс баруун хязгаараас зүүн хязгаар руу мах эсвэл өөр бараа экспортлох оновчгүй. Тиймээс баруун, зүүн хязгаараар нь төрөлжүүлье гэсэн бодлого явж байгаа юм. Төв Ази руу явах замд байдаг Казахстан болон Киргизтэй илүү идэвхтэй ажиллах юм бол, жишээ нь халал махыг авах хамгийн том зах зээл нь Төв Азийн улс орнууд, цаашлаад Арабын улс орнууд.
Өнөөдөр хэдийгээр эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа ч ирээдүйд олон дахин өсөх нөөц боломж бий.
-“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Дараагийн уулзалт хүртэл бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эдийн засгийн коридор гэж 32 төсөл, арга хэмжээ тохирсон. Тэр дотроос бодитой бариад эхэлье гэхээр банкны шаардлага хангах төсөл алга байна гэж байгаа юм. ОХУ болон БНХАУ үүнтэй санал нийлж байгаа. Хамгийн түрүүнд “амьдарч” болох эдийн засгийн нэгдүгээр коридор нь төмөр зам. Улаанбаатар төмөр замд 100 орчим тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулбал, нэвтрүүлэх хүчин чадал нь 3 дахин өснө. Үүний хажуугаар ОХУ-БНХАУ-ыг холбох бетон замын төслийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хоёроос өөр бодитой төсөл байхгүй байна.
-“Монгол HD” телевизийн сэтгүүлч Б.Одонгарав: Эрчим хүчний супер сүлжээ, тэр дундаа дундын механизм бий болгох санаачилга гараад жил болж байна. Энэ удаад ч дээрх асуудлыг хөндөн ярьсан. Ахиц хэр гарч байна гэж үзэж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эрчим хүчний супер сүлжээ гэдэг нэр томьёог өөрчилсөн. Улаанбаатарын яриа хэлэлцээрт манай улсын урилгаар хойд Солонгосоос бусад Зүүн хойд Азийн улс орнууд ирсэн. Ингээд “Зүүн хойд Азийн эрчим хүчний худалдаа болон нэгдсэн сүлжээ” гэдэг нэр томьёон дээр тогтсон.
Энэ талаар гаргасан тунхаглалдаа ирэх 9-р сард ОХУ-ын Владивосток хотод гарын үсэг зурахаар ажиллаж байна” баярлалаа гэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
