Мэдээлэл, технологийн үндэсний паркын /МТҮП/ үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ. Тус парк сүүлийн 6 жилийн дотор 5 захирал сольсон, 2013 оноос хойш харьяалал нь харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас боловсролын яам дараа нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжсэн. Бодлого үйл ажиллагааны ийм тогтворгүй байдлаас байгууллагын хувь заяа тун бүрхэг байдалтай болоод байна.
Шинэ цагийн МТҮП 2001 онд байгуулагдаж Монгол Улсад олон зуун гарааны компаниудыг амжилттай бойжуулсан нь өнөөдөр улсын төсөвт их хэмжээний татвар төлж, гадаад дотоодын зах зээл дээр амжилттай ажиллаж байна. Парк нь харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын харьяанд байхдаа салбарын бодлоготой уялдаж, гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж ажилладаг байсан.
Гэтэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас захирлын томилгоог нь хийж, төлөвлөгөөг нь баталж үйл ажиллагааг нь хянадаг болсноос хойш салбарын байгууллагын хяналт, уялдаа ерөнхийдөө суларсан. Цаашдаа парк нь харилцаа холбооны агентлагаас захирлаа томилж, чөлөөлдөг, ажлаа дүгнүүлдэг хуучин зохицуулалтаа сэргээх шаардлагатай. Үгүй дээ л паркын захирлыг харилцаа холбооны газраас санал дэвшүүлж томилох ёстой. Урьд өмнөх бүх жишиг ийм байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр манай салбар, манай паркид огт мэдэгдэхгүйгээр захирлын томилгоог шийдэх гээд явж байна.
Сонгууль хүртэл үлдэж байгаа багахан хугацаанд тус парк дахиад ажлаа мэдэхгүй шинэ захирлыг сургаж, танилцах дадлагын талбар болох учиргүй. Төрийн ажлын огт туршлагагүй, салбарын байгууллагууддаа танигдаагүй, гадаад түншүүдэд дахин хүлээлт үүсгэх, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүнийг ийм далд аргаар томилох нь буруу. Захирлаар томилогдохоор яригдаж байгаа хүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл ирж байна. Хувь хүний асуудал учраас хүндэтгээд орхьё. Шаардлагатай бол дахин хэвлэл мэдээлэлд хандах болно. Бид байгууллагын хувь заяа, ирээдүйг бодож тус байгууллагын онцлогоо мэддэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, салбарын байгууллагууд болон гадаад түншүүддээ бүрэн танигдсан хүнийг мерит зарчмаар харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын саналаар томилж богино хугацаанд үр дүнтэй ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Энэхүү шаардлага, хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Манай ажилтнууд 100% дэмжсэн гарын үсэг зурсан байгаа. Аливаа нэг бүлэглэл, улс төрийн нөлөөллөөс ангид мерит зарчмаар асуудлыг шийдэх нь одоогийн засгийн газар, Засгийн эрх баригч МАН-ын барьж байгаа зарчим гэж ойлгож байна. Тийм болохоор бидний хүсэлтийг хүндэтгэн шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Бидний хүсэлт үр дүнд хүрэхгүй бол паркынхаа ирээдүйн төлөө тэмцлийн зам хэлбэрийг сонгохоос өөр аргагүй болж байна гэв.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
