Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг нутгийн захиргааны бүх байгууллагууд 14 хоног тутамд зохион байгуулж, ажиллах үүрэг даалгавар өгч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долдугаар сарын 27-ны өдөр “Гүйе! Түүе!” челленж аяныг “Бид хог хаядаггүй албан хаагчид” уриатайгаар зохион байгуулж, байгууллагын ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэв.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий: “ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэн Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дүүрэг, хороодын албан хаагчид, иргэдтэй хамтран хуваарийн дагуу албан байгууллагынхаа ойр орчмын бүсэд цэвэрлэгээ зохион байгуулж, зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, #НГБХЗХГГүйеТүүеЦэвэрхотХоггүй аян гэх нэрээр хаш таг үүсгэн байгууллагынхаа албан ёсны цахим хуудсаар давлагаа үүсгэж, хоггүй хотын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Уг аяны хүрээнд иргэдийг хогоо хогийн саванд хаяж хэвшихийг уриалахаас гадна нөгөө талаар хувь хүн бүрт “Zero Waste” буюу хог хаягдал багатай амьдрах, байгальд ээлтэй хэрэглээний соёл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, өргөн хэрэглэдэг нэг удаагийн хэрэглээнүүдээс татгалзах, олон жижиг савлагаатай бүтээгдэхүүн авахгүйгээр том савлагаатай бүтээгдэхүүн сонгоход эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна сав, баглаа боодлын хог бага гарна, өөрийн усны саваа байнга авч явахад хуванцар савтай ус авах шаардлага гарахгүй гэх зэрэг энгийн атлаа хог хаягдал багатай амьдрах олон зарчим, арга бий. Эдгээрийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм” гэлээ гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн
“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэх хуваарь
| № | Нэрс | Хуваарь |
| 1 | Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар | 2019 оны 07-р сарын 27-ны өдөр |
| 2 | Сонгинохайрхан | 2019 оны 08-р сарын 03-ны өдөр |
| 3 | Баянгол | 2019 оны 08-р сарын 10-ны өдөр |
| 4 | Баянзүрх | 2019 оны 08-р сарын 17-ны өдөр |
| 5 | Сүхбаатар | 2019 оны 08-р сарын 24-ний өдөр |
| 6 | Чингэлтэй | 2019 оны 08-р сарын 31-ний өдөр |
| 7 | Хан-Уул | 2019 оны 09-р сарын 07-ны өдөр |
| 8 | Налайх | 2019 оны 09-р сарын 14-ний өдөр |
| 9 | Багахангай | 2019 оны 09-р сарын 21-ний өдөр |
| 10 | Багануур | 2019 оны 09-р сарын 28-ны өдөр |

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ

idevhtei orolts