Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна. Түүнчлэн “Эртэч Монгол” хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Уг хөдөлгөөн нь залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудын нийгмийн оролцоо, хариуцлага, ёс суртахуун, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, их хотын соёлыг түгээх, хорт зуршил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
“Эртэч Монгол” хөдөлгөөний хүрээнд “Эерэг Монгол залуучуудын давалгаа” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган өнөөдөр 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Чуулганы нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцлоо. Тэрбээр “Өнөөгийн нийгэмд хүмүүс хоорондын харилцаа, эерэг хандлага, эерэг сэтгэлгээ гэдэг зүйл маш чухал. Амжилтад хүрэх гол үндэс нь болж байдаг. Эх орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг хүүхэд залуучуудыгаа зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт билээ. Тийм ч учраас бид өглөөг өөрөөсөө эерэг хандлагыг түгээж эхлүүлцгээе гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Эртэч Монгол хөдөлгөөн нийслэл даяар өрнөж байна. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадлыг үлгэрлэн дэлгэрүүлж, “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран, 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийгмийн хөгжлийн түүчээ болсон “Эерэг Монгол” давлагаа залуучуудыг эртэч байхад уриалж, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд нийслэлийн Засаг даргга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс талархлаа илэрхийлье” хэмээлээ.
Чуулганд 1200 гаруй залуус сайн дураараа оролцож, эртэч, эерэг байж, хотын соёлыг түгээх элч болсон юм. “JCI Leader” салбарын “Positive Mind” төсөл, МУЗН, Ленд.мн сайт, Өргөө кино театр зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, үйл ажиллагааг дэмжин аянд нэгдэж байгаагаа илэрхийлэв. Чуулганы үеэр Карьер хөгжлийн төвөөс хандлага, ур чадвар тодорхойлох үнэлгээ хийлгэсэн эхний есөн хүнийг карьер төлөвлөлтийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах, Zero.mn цахим сайтаас өглөө хамгийн эрт ирсэн 50 хүний дундаас таван хүнийг шалгаруулан үнэгүй кино үзэх эрх бэлэглэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
