Zaluu.com сайт нь улстөрчдийн рейтингийг тогтоох зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг цахим хэлбэрээр сонгуулийн өмнөх жил уламжлал болгон явуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнөх “сунгаа” болох хамгийн том цахим санал асуулгыг тус сайт эхлүүлж буйтай нь холбогдуулан Zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал Г.Лхагвадоржоос зарим зүйлүүдийг тодрууллаа.
Санал асуулга нь 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 11 дүгаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Уг санал асуулга нь хэрэглэгч, уншигчдийн тоогоор тэргүүлдэг Zaluu.com сайт дээр явж байгаа гэдгээрээ давуу талтай юм байна.
Өнгөрсөн удаагийн буюу 2016 оны сонгуулийн өмнө ZALUU.COM сайтаас явуулсан улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг тэргүүлсэн эрхмүүдийн 80 гаруй хувь нь УИХ болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулж иргэдийн итгэлийг хүлээсэн юм. Тиймээс хамгийн олон уншигчтай ZALUU.COM сайтын уншигчид, үзэгчдээс авсан уг санал асуулга нэлээдгүй ханатай, үнэн бодитой гардаг гэдгээрээ хэдийнээ танил болоод байгаа ажээ.
-Zaluu.com сайтаас энэ цаг үед рейтенгээрээ тэргүүлж буй улстөрчдийг тодруулах зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгаа дахин явуулж эхэлжээ. Санал асуулгынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай сайт “Таны сонгох 76” санал асуулгаа 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн олон нийтийн дунд нээлттэй байдлаар явуулж эхэллээ. Санал асуулга маань сонгуулийн өмнөх жил хийгдэж байгаа гэдгээрээ маш онцлогтой. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Манай сайтаас 2016 оны сонгуулийн өмнөх хийж байсан санал асуулгын дүн тун бодитой гарсан байдаг. Zaluu.com сайтын өдрийн уншигчдийн тоо нь 150-200 мянга байдаг. Үүгээрээ манайх Монголд үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд дундаа тэргүүлэгч нь байж чаддаг. Тиймээс энэхүү судалгаа маань ард түмний дунд өнөөдөр хэн рейтинг өндөртэй байна вэ гэдгийг үнэн бодитойгоор сайт хэрэглэгчид буюу сонгогч олон нийтэд тулгуурлаж гаргана гэсэн үг. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд гадуур явагдаж буй судалгаанууд үнэн зөв байж чадаж байна уу гэх зэрэг олон асуултуудад хариулт болж чадна. ZALUU.COM сайтад хандаж иргэд маань саналаа өгөх боломжтой. Мөн албан ёсны сошиал хаягуудаараа дамжуулж иргэдийнхээ саналыг авна.

-Танай сайтын санал асуулгад өчигдөр орой гаднаас халдсан гэдэг мэдээллийг та бүхэн ярьж байна. Энэ ямар учиртай зүйл болсон юм бэ?
-Өчигдөр буюу 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө манай санал асуулгын дүнд нөлөөлж саналыг тоог өөрчилөх гэсэн үйлдэл гарлаа. Бид холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч чадсаны үндсэн дээр үйдлийг таслан зогсоож чадлаа. Ер нь өнгөрсөн удаагийн санал асуулгын явцад ч гэсэн хэд хэдэн удаа серверт халдах, нөлөөлөх гэсэн үйдлүүд гарч байсан. Энэ удаад буруу гарын нөхдүүд арай эрт үйл ажиллагаагаа эхлүүлж буй бололтой. Уг нь шалгаруулалт дуусах үеэр ерөнхийдөө иймэрхүү үйлдлүүд гарах гээд байдаг байсан. Бид өмнө нь зохион байгуулж байхдаа ийм төрлийн зүйлтэй тулгарч байсан болохоор энэ удаад ямар нэгэн хохирол, алдаа сааталгүйгээр давж гарч чадлаа. Нөгөө талаар манай программ хангамжийн нууцлал, хамгаалалтыг шалгасан сорилт боллоо гэж харж байгаа. Цаашдаа ийм асуудал гаргахгүй байх тал дээр бүрэн анхаарч, бид программ хангамжийн албаа санал асуулга дуустал бүрэн ажиллуулж, нэр дэвшигчдийнхээ саналыг үнэ цэнэтэй байлгах үүргээ 100 хувь хангах болно. Энэ бол нэг төрлийг хакерын ажиллагаа л даа. Энэ үйлдлийг бид холбогдох газарт нь хандаж шалгуулна.
-Нийт хичнээн хүн “Таны сонгох 76” олон нийтийн рейтинг тогтоох сунгаанд нэр дэвшиж байна. Нэр дэвшихэд ямар нэгэн шалгуур үзүүлэлт бий юу, Өөрийн нэрийг дэвшүүлж оролцохыг хүссэн хүн яаж хандах вэ?
-Одоогийн байдлаар нийт 300 гаруй хүн нэр дэвшээд байна. Хэрвээ нэр дэвшиж, санал асуулгад оролцох хүсэлтэй хүн байвал ZALUU.COM сайтын мэйл хаяг болох zaluucomnews@gmail.com хаягаар өөрийн мэдээллээ явуулж оролцох боломжтой. Мөн 86808608 гэсэн утсаар холбогдож хэрэгтэй мэдээллээ авч болно.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө танайхаас мөн энэ судалгааг явуулж байсан. Та судалгааны дүн их ханатай байсан гэдгийг та хэллээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд янз бүрийн судалгаанууд “борооны дараах мөөг” шиг л гарч ирдэг. Ийм төрлийн судалгаа олшрох хэрээрээ олон нийтийг төөрөгдүүлэх, өөрийнхөө жинхэнэ рейтингийг тогтоолгох хүсэлтэй улстөрчдийн бодлыг будилуулах зэрэг алдаа, завхралууд их гардаг. Магадгүй өөрийнхөө хаана яваагаа мэдэхгүйгээс шалтгаалж зарим улстөрчид цаг зав, нэр хүнд, хөрөнгө санхүүгээрээ сонгууль бүрээр хохирдог шүү дээ. Манай өнгөрсөн удаа авсан судалгаанд дээгүүр байр эзэлсэн нэр дэвшигчдийн 80 гаруй хувь нь УИХ болон НИТХ-ын сонгуульд ялалт байгуулж байсан гэдгийг баттай хэлэх байна. Нэн ялангуяа нийслэл хотын иргэдийн өгсөн санал маш өндөр хувьтай батлагдсан. Энэ судалгаанд итгэл үнэмшлээрээ хамрагдсан иргэд сонгуулийн үеэр ч гэсэн өөрсдийн сонголтоо хадгална шүү дээ. Манайхан л өөрсдөө сонгуулиас өмнө буруу, зөрүү асуудалд холбогдож нэр хүндээ унагачихгүй бол бол шүү дээ.
-Санал асуулгын бүртгэл хэдэн хүртэл үргэлжиллэх вэ?
-Санал асуулгад оролцох хүсэлтэй хүмүүс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүртгүүлэх боломжтой. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг 86808608 дугааруудаас лавлаж болно. Мөн манай сайттай холбогдох боломжтой.
-Санал асуулга хэдий хэр хугацаанд явагдах, дүнг хэзээ нэгтгэх вэ?
-Олон нийтийн дунд рейтинг тогтоох судалгаа маань 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дууссан даруйдаа саналын дүнг нэгтгэж нэгдсэн байдлаар олон нийтэд зарлана. Аливаа нэг санал асуулга тодруулсан хүмүүсээ нийтэд зарлахдаа сүр дуулиантай танилцуулдаг. Манайх тийм арга хэмжээнд ач холбогдол өгөхийг бодохгүй байна.
Холбогдох линк: http://poll.zaluu.com/phome
-Ярилцсанд баярлалаа

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
