/Бэлтгэсэн: МАЗУГ-ын ЭША П.Чүлтэмсүрэн/
1966 оны 10 сарын 5-нд ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай хурал зохион байгуулж, “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргасан байдаг. Түүнээс хойш дэлхийн олон улс, үндэстэн багш нарын өдрийг өөрийн орны онцлогийн дагуу өөр өөр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байв. Харин 1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын өдөр болгон тунхаглан зарлажээ.
Манай улс Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1966 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 115 зарлигаар жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригийг БНМАУ-ын “Багш нарын өдөр” болгон тэмдэглэхээр тогтжээ.

МУҮТА. ТБА, Х-11, Д-2, ХН-763, хуу. 105
Үүнээс хойш багш нарын баярыг жил болгон хоёрдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал 50 шахам жил үргэлжилсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт орж, Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтсон юм. Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй нэг өдөр тэмдэглэх болсон нь манай улсын боловсролын салбарын хөгжил, багш нарын гүйцэтгэх үүрэг, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, дэлхийн улс үндэстний боловсролын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, тэдний ололт амжилтаас хүртэх, үйл ажиллагааг дэмжин, нэгдэх зорилготой юм.
Бид Олон улсын багш нарын өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан Үндэсний төв архивт хадгалагдаж буй монголын боловсрол, багш нарын талаар авч хэрэгжүүлж байсан зарим нэг тогтоол шийдвэрийн тухай баримт бичгийг товч танилцуулж байна.
Монгол Улсад 1921 онд Үндэсний ардчын хувьсгал ялсны дараа 1922 онд Дотоод яамнаас Багшийн сургууль байгуулахаар тогтож аймаг, хошуунаас нас залуу, бичиг үсэгт боловсронгуй хүмүүсийг цуглуулж, 4 сарын хугацаанд сурган, тэдгээрт улсын сангаас хүн тус бүрт 30 лан мөнгө олгож, ардыг гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэхийг даалган, хөдөө орон нутагт томилсон тухай Засгийн газрын 2 дугаар сарын 13-ны өдөр хуралдсан 64 дүгээр тогтоол гарч байжээ.

МУҮТА. ТБА, Х-1, Д-1, ХН-171, хуу. 137-138
1923 онд Монголын багш нарын анхдугаар хурлыг дөрвөн өдөр зохион байгуулж, ард олныг бичиг үсэгт сургах, соён гэгээрүүлэх талаар тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал зарим асуудлаас дурдвал:
- Дотоод яамны сургуулийн хэлтсийн өнгөрсөн хугацаанд юу хийсэн, юу хийхээр төлөвлөж буй тайлан, төлөвлөгөөг хэлэлцээд ирэх жил 4-8 насны хүүхдийг хүмүүжүүлэх газрыг нийслэл хүрээнд байгуулж ажиллахыг сургуулийн хэлтэст даалгасан байна.
- Олон хүүхдийг сургуульд сургахад өмнө хойно цувуулан оруулах үгүй нэгэн зэргээр тодорхой өдөр тогтож, сургуульд оруулахыг албан тушаалтан болон эцэг эхчүүдэд сэнхрүүлэн ойлгуулах нь чухал болохыг тогтжээ.
- Сургууль эхлэх болон тарах цагт олон эцэг эхчүүд цуглардаг тул эцэг эхчүүдэд багш нараас сургуулийн зорилго, ач тусыг таниулан ойлгуулах нь нэн тустай хэмээн тогтож, үйл ажиллагааг нам болоод залуучуудын эвлэл тухай бүр нь хянан үзэж, туслаж байхаар тогтжээ.
- Алтанбулагт буй буриад хүүхдүүд болон өвөрмонгол олон хүүхдийг нэгэн адил албаны сургуульд хамруулж сургах тухай хэлэлцэн тогтжээ.
- Олон сургуулийн данс хараа, бүртгэлийг нэгэн зэрэг үйлдэж, хүүхдийн нэр, нас, ба эцэг эхийн нутаг, захиргаа, хүүхэд сургуульд хэзээ орсон, аль өдөр саатсан, орлого, зарлагын данс, сургуулийн байшин доторх эд хогшилын данс зэргийг үйлдэхээс гадна багш нараас тусгай данс үйлдэж, харьяат сургуулийн хүүхдийн авир зан, хичээл сурлагыг тодорхойлон бичиж байхыг тогтсон байна. Энэ мэт олон асуудлыг Багш нарын анхдугаар хурлаас гаргасан нь орчин цагийн боловсролын байгууллага цаашид хөгжин дэлгэрэхийн эх үндэс суурь нь болж байсан юм.


МУҮТА. УТНОНББА, Х-4, Д-1, ХН-217 хуу. 1, 2, 7

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
