Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч Лувсангийн Одончимэдийн “Хоржоонтой дурсамж” номын I, II ботийг дахин хэвлүүлж, олон нийтийн хүртээл болголоо. Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” шагналыг хүртсэн дээрх номын нээлттэй хамтатган Л.Одончимэд агсны үр хүүхдүүд Оюуныг дэмжигч Л.Одончимэд сан байгуулснаа өнөөдөр албан ёсоор зарлав.
“Хоржоонтой дурсамж” ном нь амьдралыг гэрэл гэгээтэй хошин талаас нь харж, сайн хүмүүсийг товойлгон таниулсан бүтээл болсон байна. Зохиогч “Хоржоонтой дурсамж-1” номоо залуу наснаасаа нөхөрлөсөн андууддаа зориулан бичсэн бөгөөд Хөгжилтэй бага нас минь, Хөгжилтэй явдлаар дүүрэн орчлон, Дорноговийн шог зохиолчид буюу аймагтаа ажилласан хоржоонтой жилүүд гэсэн 3 хэсгээс бүрджээ. Харин “Хоржоонтой дурсамж-2” ном нь Олдохын аргагүй амьдрал, Гээгдэхийн аргагүй хүмүүс, Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг, Надтай учирсан сайхан хүмүүс, Уул үзээгүй хормой шуухын учир, Өгөөтэй, аваатай хорвоо хэмээх хэд хэдэн бүлгээс бүрджээ.
Энэхүү бүтээлийн нээлтийн үеэр Л.Одончимэд агсны хүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр “Хоржоонтой дурсамж” номд маш олон хүний түүх дурсамжийг аав минь энгийн сайхнаар өгүүлсэн нь бий. Бидний зүгээс тэр сайхан гэгээлэг дурсамж, мөрөөдлийг мартагдуулж болохгүй. Уншигчдад, тэр дотроо залуу үедээ аавынхаа бий болгож, бүтээж үлдээснийг хүргэе гэж зорьсон. Хоёрдугаарт, өнөөдөр аавын дурсамжид орсон хүмүүсийн олонх нь төрдөө зүтгэж, хийж бүтээж яваа. Тэднийг алдаршуулж аавынхаа үлдээсэн гэгээлэг мэдээллийг дахин хүргэхийг хичээлээ” хэмээв.

Номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тээврийн зөвлөх инженер, УИХ-ын гишүүн асан Р.Раш, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, Элчин сайд асан Д.Цахилгаан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн Д.Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, А.Шартолгой, Ай.Төмөр-Очир тэргүүтэй эрхмүүд ирсэн юм.
Лувсангийн Одончимэд нь 1990-1992 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан бөгөөд 1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 1996-2016 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, хүндэт Ерөнхийлөгч, 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2009-2016 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
