НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ны өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. Тиймээс энэ өдөр Монголын хүүхдийн ордонд “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн санаачлагаар “Мянган цэцэгс” Нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа. Энэхүү чуулган нь “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн төвийн дүүргийн зургаан сургуулийн 1000 охин цугларав.
Чуулганы эхэнд нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа үг хэлэв. Мөн “Нарны охид төслийн зөвлөх багш Түвшинжаргал “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвээр илтгэл тавьж, чуулганд оролцогч охидтойгоо ярилцсан юм. Түүнчлэн Залуучууд Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ ТББ-ийн үндэсний зохицуулагч Ж.Тэргэл, Мисс Б.Гүнзаяа, Аавуудын грүппын админ Цэнд-Аюуш нар илтгэл тавьсан юм.
Чуулганы төгсөлд чуулганд оролцогч охид өөрсдийн санал сэтгэгдлээ илтгэл тавигч, оролцогч байгууллагуудтай хуваалцсан бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас сэтгэлзүйн болон гоо сайхны зөвлөгөө авав. Охидын хувьд чуулганы үйл ажиллагаанд сэтгэл өндөр байлаа.
Чуулганыг Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд мэдээллийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Өнцөг сошиал телевиз ажилласан байна.
Нийгэмлэгийн зүгээс “Нарны охид” төслийн хүрээнд өнгөрсөн жил Налайх дүүрэгт уулзалт зохион байгуулж байсан бол Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас дүүргүүдэд хэсэгчлэн уулзалт зохион байгуулж байсан бол энэ жилээс хамтран үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн нийслэлийн хэмжээнд ийнхүү зохион байгуулсан нь амжилттай боллоо






Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
