Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019 оны 11-р сарын 27 өдөр, 18 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож байна.

Түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, одон гардуулах ёслолд уригдсан хүндэт зочид төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх