Үндэсний төв архивын сан хөмрөгт урлаг соёл, утга зохиолын салбарын зүтгэлнүүдийн хувийн гаралтай баримт хадгалагддаг.
Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг баяжуулах, Л.Мөрдорж судлалыг хөгжүүлэх, баримтат өвийг хамгаалах зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж сан” “Л.Мөрдоржийн баримтат өвийг хадгалан хамгаалах төсөл”-ийг санаачлан БСШУСЯ-ы дэмжлэгтэйгээр Архивын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын консерватори, МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа нот, гар бичмэл, дуу авиа болон дүрст өвийн санг Үндэсний төв архивт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад удирдлагууд, “Лувсанжамбын Мөрдорж” сангийн тэргүүн Э.Бадрал болон хөгжмийн зохиолчийн ач, зээ нар, МУАЖ, ОХУ-ын БурУУГЗ, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа, МУСГЗ, доктор Д.Цэдэв, хөгжим судлаач Х.Буянхишиг, МУГЖ, хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ болон урлаг судлаачид оролцлоо.


Үндэсний төв архивд “Л.Мөрдоржийн хувийн хөмрөг”-т хөгжмийн нот, гар бичмэл зэрэг баримтууд болон хөгжмийг нь бичсэн баримтат болон уран сайхны кино, гэрэл зургийн баримтууд хадгалагдан эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж олон нийтийн хүртээл болсоор ирсэн.
Түүний хувийн хөмрөгийг баяжуулахад Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа нот, гар бичмэл, дуу авиа болон гэрэл зураг, дүрс бичлэгийн баримтыг сурвалжлан илрүүлж, цахим хувийг Үндэсний төв архивд нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөв.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нь орчин цагийн монголын үндэсний найрал хөгжмийг үндэслэн байгуулж, бүтэц бүрэлдэхүүн ба найруулга зүйн хувьд сонгодог түвшинд хүргэж, үндэсний хөгжимд найруулга хийх орчин цагийн дэг суурийг үндэслэн буй болгосон монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр түүхэн гавьяатай билээ.

Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 26-аас 30-ны өдрүүдэд Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
