Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах энэ мөчид Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын нийт хамт олон өнөөдөр баярын хурлаа хийлээ.
Хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн салбарын “АЛБАН ХААГЧ БҮРТ-ОРОН СУУЦ” хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газрын үйлчлэгч О.Саранцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Я.Тэгшжаргал нарт тус бүр 1 өрөө орон сууцыг бэлэглэж, батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд гардууллаа.
Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа тус газрын слесарь Я.Зоригтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” -иар шагналаа.
Мөн ажил, үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж байгаа албан хаагчдыг “Тэргүүний архивч” тэмдэг, “Хүндэт өргөмжлөл” болон байгууллагын “Oны шилдэг ажилтан”-аар өргөмжилж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шинэ оны босгон дээр орон сууцтай болсон, шагнуулсан нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ирж буй 2020 ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг хүсье.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
